logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Энхжин
    “Говь” ХК “Голомт банк”-наас ноолуур бэлтгэлд зориулан зээл авна
    Нийтэлсэн огноо: 2024 оны 05 сарын 27 16:20
    173

    Зургийг: GOBI Cashmere

    "Говь" ХК-ийн төв дэлгүүр өнгө төрхөө шинэчлэн нээлтээ хийлээ

    “Таван богд холдингс” ХХК түүний охин компаниуд болон ХААН банкны хооронд 2017 онд  байгуулсан зээлийн эрх нээх гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахыг “Говь” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл зөвшөөрснийг Монголын Хөрөнгийн бирж мэдээллээ. Тодруулбал: зээлийн эрхийн хэмжээг найман тэрбум төгрөгөөс 38 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлсэн байна. Энэ хүрээнд төгрөгийн зээлийн шугамын хүү нь жилийн 15.6 хувь байх зэрэг нэмэлт нөхцөлийг мөрдөхөөр болжээ.

    Мөн “Говь” ХК “Голомт” банктай ноолуур бэлтгэлд зориулан олгох зээлийн гэрээ байгуулахыг зөвшөөрсөн байна.  Зээлийн хэмжээг есөн тэрбум таван зуун сая төгрөг хүртэлх байхаар тусгажээ. 12 сарын хугацаатай зээлийн хүү нь жилийн таван хувь байна гэдгийг Монголын Хөрөнгийн биржид мэдээллээ.

    Үүнээс гадна "Говь" ХК-ийн “Flagship Store” буюу төв дэлгүүр өнгө төрхөө шинэчлэн нээлтээ хийгээд байна. Тус компани төв дэлгүүрийн дотоод засалдаа говийн байгалийн шинж чанар, өнгө ургамал, мод чулуу болон байгалийн цогцолбор болох Цагаан суварга зэрэг шинэлэг элементүүдийг тусган монгол нутгийн өнгө аясыг илтгэсэн цогц орчныг бүрдүүлэхийг зорьжээ. 

    Cэтгэгдэл бичих