logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Крипто
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    “Bitcoin”-ийн үнэ 2 жил орчмын хугацаанд анх удаа $50 мянгын босгыг давлаа
    Нийтэлсэн огноо: 2024 оны 02 сарын 13 09:00
    379

    Зургийг: Milan Jaros/Bloomberg

    2022 онд 64 хувиар буураад байсан “Bitcoin”-ийн ханш 2023 он гарсаар гурав дахин өсөөд байна

    “Bitcoin”-ийн ханш 2021 оноос хойш буюу сүүлийн хоёр жилд анх удаа 50 мянган ам.доллар давлаа. Зах зээлд “Bitcoin”-д шууд хөрөнгө оруулдаг биржээр арилжаалагддаг сангуудын эрэлт өндөр байгаа нь үүнд нөлөөлж байна.

    Виртуал хөрөнгийн оршин тогтнох чадварын талаар эргэлзээ төрүүлсэн дуулиант явдлууд цуварч, зарим томоохон тоглогчид нь дампуурлаа зарласан хүндхэн мөчлөгийн дараа “Bitcoin” ийнхүү цойлсон нь крипто салбарын хувьд маш чухал эргэн ирэлт болж байна.

    Даваа гарагийн байдлаар үнэ нь дээд түвшинд буюу 50 мянга 328 ам.доллар хүрсэн бол сүүлийн байдлаар 49.9 мянган ам.долларт хэлбэлзэж байна.

    Дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй криптовалютын үнэ 2023 он гарснаас хойш гурав дахин өсөж, 2022 оны 64 хувийн уналтаа нөхөөд байгаа юм. Харин 2021 оны 11 дүгээр сард 69 мянган ам.доллар дөхсөн нь “Bitcoin”-ийн бүх цаг үеийн дээд ханш болсон байв. 

    “Bitcoin”-д шууд хөрөнгө оруулдаг биржээр арилжаалагддаг сангуудад АНУ-ын Үнэт цаас, биржийн хороо зөвшөөрөл олгосноор хөрөнгө оруулагчдын тоо өсөхөд нөлөөлж байгаа аж. Нэгдүгээр сарын байдлаар “Bitcoin”-ийн биржээр арилжаалагддаг есөн сан шинээр бий болжээ. Эдгээр сангуудад нийт есөн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэн үзүүлэлттэй байна.

    Cэтгэгдэл бичих