logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    М.Эрхэс
    “Jade Gas Holdings” компани "Улаан нуур" төслийнхөө өрөмдлөгийн үеэр хийн нөөц илрүүллээ
    Нийтэлсэн огноо: 2025 оны 03 сарын 24 09:50
    1369

    Зургийг: jadegas.com.au

    "Jade Gas Holdings”-ийн хувьцааны ханш 21.4 хувиар өсөж, 0.034 австрали доллар болоод байна

    Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Jade Gas Holdings” компани Монголын говьд байрлах метан хийн төслийнхөө өрөмдлөгийн явцаа танилцуулсны дараа хувьцааны ханш нь 20 гаруй хувиар өслөө. Тус компани "Улаан нуур" төсөлдөө эхний нүүрсний давхаргын метан хийн хөндлөн цооногийг өрөмдөж дуусгаснаа мэдээлэлдээ онцолсон байна.

    Өрөмдлөгийн явцад ихээхэн хэмжээний боломжит хийн нөөц илрүүлсэн нь үйлдвэрлэлийн өргөн боломж байгааг тус компани тодотгов. Тус компани 1567 метрийн гүнд, 711 метрийн хэвтээ өрөмдлөг хийсэн бөгөөд мөн хоёр дахь цооногийн өрөмдлөг нь даруй эхлэхээр байгаа аж. 

    JADE-GAS-GFX.jpg

    Энэхүү мэдээллийн дараа арилжааны шинэ долоо хоногийн Австралийн Хөрөнгийн биржийн арилжаагаар “Jade Gas Holdings”-ийн хувьцааны ханш 21.4 хувиар өсөж, 0.034 австрали доллар болсон байна.

    “Jade Gas Holdings” компанийн хувьд 2025 оны дунд үеэс эхлэн арилжааны үр ашигтай, хий олборлож эхлэхийг зорьж байгаа юм. 

    Cэтгэгдэл бичих