logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    TMK Energy: Туршилтын 6 цооногийн гүйцэтгэл XII сард бүгд 100 хувьтай байсан
    Нийтэлсэн огноо: 2025 оны 01 сарын 02 11:40
    625

    Зургийг: tmkenergy.com.au

    Туршилтын цооногуудын үйлдвэрлэл 12 дугаар сарын турш төлөвлөгөөний дагуу явагджээ

    Нүүрсний давхаргын метан хийн “Гурвантэс XXXV” төслийн талбай дахь туршилтын зургаан цооногийн ажиллагаа 12 дугаар сард бүгд 100 хувийн гүйцэтгэлтэй байсныг Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “TMK Energy” компани мэдээллээ.

    Өмнөх гурван цооног болон нэмж өрөмдсөн гурван цооногийн үйлдвэрлэл 12 дугаар сарын турш төлөвлөгөөний дагуу явагдсаныг тус компанийн Гүйцэтгэх захирал Дугал Фергюсон онцолсон байна.

    Одоогоор шинээр өрөмдсөн гурван цооногийн усны түвшнийг 30 орчим хувиар бууруулаад байгаа аж. Дараагийн 2-3 долоо хоногт багтаан усны түвшнийг зорилтот хэмжээнд бууруулж, шинэ цооногуудаас хий олборлож эхлэх хүлээлттэй байгаагаа мөн тодотгожээ. 

    Cэтгэгдэл бичих