logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    “Уул уурхайн орон” Монголд чухал ашигт малтмалын хайгуулын зогсонги байдал үргэлжилсээр...
    Нийтэлсэн огноо: 2025 оны 03 сарын 24 11:00
    253

    Зургийг: SeongJoon Cho/Bloomberg

    Дональд Трамп АНУ-ын чухал ашигт малтмалын олборлолтыг эрс нэмэгдүүлэх захирамж баталлаа

    АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп баасан гарагт улсынхаа чухал ашигт малтмалын олборлолт, хөгжүүлэлтийн хүчин чадлыг нэмэгдүүлэх захирамжийг бүрэн эрхийнхээ хүрээнд яаралтай горимоор батлав. Шинэ төслүүдийг зээл, санхүүжилтээр дэмжиж, зөвшөөрөл олгох хугацааг түргэсгэхээр тусгасан захирамж нь эрчим хүчний шилжилт, өндөр технологийн үйлдвэрлэлийн эрин үед чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээгээ найдвартай болгож, импортын хамаарлаа бууруулах стратегийн том алхам болж байна.

    Харин “уул уурхайн орон” гэгддэг ч сүүлийн 10 гаруй жил хайгуул, геологийн салбараа зогсонги байдалд байлгасан Монгол Улс энэ чиг хандлагаас хоцрохгүй байх эсэхийг шийдэх цаг иржээ.

    2024 оны дөрөвдүгээр сараас хойш шинээр олгоогүй байсан хайгуулын тусгай зөвшөөрлийг энэ сарын нэгнээс олгож эхлэхээ Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан мэдээлж байлаа. Мөн тэрбээр PDAC чуулганд оролцохдоо 10 мянган га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор гадаадын хөрөнгө оруулагчдад санал болгосон юм.

    unnamed.jpg

    Одоогоор Монгол Улсад ашигт малтмалын хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөл бүхий талбайн хэмжээ 6.7 сая га газрыг хамарч байгаагаас 35 гаруй хувийг нь хайгуулын лиценз эзэлдэг аж. Харин нийт нутаг дэвсгэрт эзлэх хувь нь сүүлийн жилүүдэд 3.2 хувиас хэтрээгүй байна. Мөн хайгуулын лицензийн тоо 900, ашиглалтын лицензийн тоо 1700 байгаа нь Монгол Улсын уул уурхайн салбарын парадокс болохыг Ц.Туваан ярилцлагадаа дурдаж байв. Угтаа дэлхийн жишгээр хайгуулын лицензийн тоо нь хамаагүй илүү байх ёстой аж.

    Хэдийгээр эрсдэл өндөртэй ч Монголд хайгуулын суурь судалгааны төслүүдийг зөвхөн төсвийн хөрөнгөөр санхүүжүүлж ирсэн бөгөөд 2024 онд төсөвт 40 тэрбум төгрөгийг хайгуулын зардалд суулгаж байв. Харин энэ онд төсвийн хөрөнгөөр суурь судалгааны 16 шинэ төсөл эхлүүлэхээр төлөвлөснийг Үндэсний геологийн албанаас мэдээлсэн юм. Түүнчлэн тусгай зөвшөөрлийн төлбөрөөс 30 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэхээр тусгажээ.

    Дэлхий нийт магадгүй сүүлийн 2000 жилийн турш олборлож, ашигласантайгаа дүйцэхүйц хэмжээний ашигт малтмалыг дараагийн 25 жилийн хугацаанд олборлож, ашиглахаар байгааг Дэлхийн банкны Уул уурхай хариуцсан тэргүүн Майкл Стэнли өнгөрсөн онд PDAC-ийн үеэр өгсөн ярилцлагадаа онцолж байлаа. Хэдий тийм боловч салбарын одоогийн хурд, дээрх хэмжээний төсвөөр дараагийн Оюутолгой, Тавантолгойг нээж илрүүлэх боломж тун бүрхэг харагдаж байна.

    Cэтгэгдэл бичих