logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Авто тренд
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    МАДА: Төрөөс татварын хөнгөлөлт үзүүлбэл импортоор орж ирэх цахилгаан автомашины үнэ 15-20 хувиар хямдрах боломжтой
    Нийтэлсэн огноо: 2023 оны 11 сарын 24 10:00
    764

    Зургийг: BYD Mongolia

    Энэ онд импортолсон цахилгаан автомашинуудын 306 нь БНХАУ-аас орж ирснээс 121 нь "BYD"-ийнх байна

    Монголд сүүлийн 4-5 жилд цахилгаан автомашины эрэлт хурдацтай нэмэгдэж буйг жил бүрийн импортын тоо мэдээлэл харуулж байна. Тухайлбал: өнгөрсөн онд дээд үзүүлэлт буюу нийт 281 цахилгаан автомашин орж ирж байсан бол оны эхний 10 сарын байдлаар 400 орчмыг импортлоод байгааг Монголын Автомашины Дистрибьютерүүдийн Ассоциаци (МАДА) ТББ мэдээлж байна.

    Энэ онд импортолсон цахилгаан автомашинуудын 306 нь зөвхөн БНХАУ-аас орж ирсэн бөгөөд тэр дундаа "BYD" компанийн 121 автомашин орж ирсэн нь бусад үйлдвэрлэгчдийг хол давсан үзүүлэлт боллоо. 

    unnamed.jpg

    Монголд бүртгэлтэй бүрэн цахилгаан автомашины тоо 2020 оныхоос өдгөө гурав дахин нэмэгдэж, 1000 даваад байна. Монгол Улс 2026 он гэхэд 20 мянган цахилгаан автомашин хэрэглээнд нэвтрүүлэх буюу одоо бүртгэлтэй байгаа цахилгаан автомашиныхаа тоог гурван жилийн дотор бараг 20 дахин нэмэгдүүлэх маш том зорилт тавиад байгаа юм. Хэдий тийм боловч органик байдлаар жилдээ 400 давсан цахилгаан автомашин орж ирж буйг харвал ирэх 3-4 жилийн хугацаанд Төр, нийслэлийн удирдлага, хувийн хэвшил хамтраад зүтгэвэл 20 мянга гэдэг боломжгүй тоо биш болохыг "МАДА" ТББ-ын Гүйцэтгэх захирал С.Баасанбаяр онцолж байсан юм.

    Үүний тулд яах вэ?

    Цахилгаан автомашины хэрэглээг дэмжих асуудлаар анх удаа Төр, хувийн хэвшил, эрдэмтэн судлаачдын хамтарсан ажлын хэсэг байгуулагдаж, бодлогоо боловсруулаад Засгийн газрын хуралдаанаар батлуулахаар оруулаад байгаа аж. Монголын хүйтэн цаг агаар мэдээж эн тэргүүний хүндрэл бэрхшээл болох тул цэнэглэх станцын дэд бүтэц яаралтай байгуулах, түүнтэй холбоотой стандарт, дүрэм журмуудыг гаргахад Засгийн газар бодлогын хувьд дэмжих хэрэгтэйг мэргэжилтнүүд хэлж буй. Ямартаа ч цахилгаан автомашин олноороо орж ирсний дараа бус, ид өсөн нэмэгдэж байх үед нь бодлого боловсруулахаар хөдөлж буй нь олзуурхууштайг С.Баасанбаяр мөн дурдсан юм.

    unnamed (1).jpg

    Үнийн сорилт

    “S&P Global Mobility”-ийн саяхны судалгаагаар цахилгаан автомашиныг өргөн хэрэглээнд нэвтрүүлэхэд өндөр үнэ саад болж байгаа гэдэгт хэрэглэгчид санал нэгджээ. Хэдийгээр өнгөрсөн онд цахилгаан автомашины дундаж үнэ тодорхой хэмжээгээр буурсан ч үнэтэй хэвээр байна гэж судалгаанд оролцогчдын 48 хувь нь үзсэн байна.

    Монгол улсын хэмжээнд 6-7 компани албан ёсоор цахилгаан автомашин оруулж ирж байгаа бөгөөд үнийн хувьд доод тал нь 90 сая төгрөг, дээд тал нь 300 сая орчим төгрөгийн ханштай байгаа юм. Харин "Төрөөс татварын хөнгөлөлт үзүүлбэл импортоор орж ирэх цахилгаан автомашины үнэ 15-20 хувиар хямдрах боломжтой"-г "МАДА" ТББ онцолж байв.

    Cэтгэгдэл бичих