logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Ногоон хөгжил
    Нийтлэлийг хуваалцах
    Д.Отгонсүрэн
    Компаниудад уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах даацтай төлөвлөгөө дутагдаж байна
    Нийтэлсэн огноо: 2024 оны 06 сарын 19 14:30
    199

    Зургийг: Nathan Laine/Bloomberg

    CDP: Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах бодитой төлөвлөгөө ихэнх компаниудад байхгүй

    Дийлэнх компаниуд уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэх даацтай төлөвлөгөөгүй байгааг нүүрстөрөгчийн “CDP” олон улсын байгууллагаас анхаарууллаа. Тус байгууллагаас дэлхийн 23 мянга гаруй компаниас судалгаа авсан байна.

    Дэлхийн дулаарлыг цельсийн 1.5 хэмд  барих зорилтыг мөрдлөг болгодог компаниудын тоо 44 хувиар өсөж, дөрвөн компани тутмын нэг нь ийм төлөвлөгөөтэй болоод байгаа аж. Хэдий тийм боловч тэдгээр компаниудын дөнгөж хоёр хувь нь хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах бодитой дата мэдээллийг өгч чадсан байна.

    Түүнчлэн хүрээлэн буй орчны тайлан гаргадаг компаниудын ердөө нэг хувь нь цогц мэдээлэл өгчээ. Компаниудын иймэрхүү хойрго хандлагад улс орнуудын Засгийн газраас хүлэмжийн хийн ялгарлыг "цэвэр дүнгээр тэглэх" зорилттой холбоотой шаардлагуудыг тавьж эхлээд байна.

    Cэтгэгдэл бичих