logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    С.Жаргалмаа
    Казуо Уэда: Засгийн газрын бондын өгөөж 12 жилийн дээд түвшинд хүрсэн нь гол асуудал биш
    Нийтэлсэн огноо: 2024 оны 05 сарын 27 14:00
    202

    Зургийг: Kiyoshi Ota/Bloomberg

    Японы Төв банк бодлогын хүүгээ цаашид өсгөнө гэсэн таамаг хэвээр байна

    Засгийн газрын урт хугацаатай бондын өгөөж 2012 оноос хойших дээд түвшинд хүрсэн нь томоохон асуудал үүсгэхгүй гэж үзэж буйгаа Японы Төв банкны Ерөнхийлөгч Казуо Уэда илэрхийллээ. 

    Тэрбээр "Зарчмын хувьд урт хугацааны бондын өгөөжийг санхүүгийн зах зээл тодорхойлдог. Би зах зээлийн хөдөлгөөнийг анхааралтай хянасан хэвээр байх болно” гэж Италийн Стреса хотод болсон “Их-7” бүлгийн Сангийн сайд нар болон Төв банкны тэргүүн нарын уулзалтын үеэр хэлсэн байна.

    Японы Төв банк бодлогын хүүгээ цаашид өсгөнө гэсэн таамаг хэвээр байгаа энэ үед тус улсын Засгийн газрын 10 жилийн хугацаатай бондын өгөөж сүүлийн 12 жилийн дээд түвшинд хүрлээ.

    Казуэ Уэда Японы Сангийн сайд Шуничи Сүзүкитэй 15 минут орчим үргэлжилсэн хамтарсан хэвлэлийн бага хурлын үеэр зарим шинжээчдийн таамаглаж байсанчлан ирэх зургаадугаар сард болох уулзалтаар бодлогын хүү болон бондын худалдан авалтад өөрчлөлт оруулах боломжийн талаар тодорхой хэлээгүй байна.

    Cэтгэгдэл бичих