logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    С.Жаргалмаа
    50 гаруй компани Чилид литийн төсөл хөгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ
    Нийтэлсэн огноо: 2024 оны 06 сарын 19 14:00
    342

    Зургийг: mining.com

    10 улсын 54 компани 88 төсөл боловсруулах мэдүүлгээ ирүүлжээ

    Чилид литийн төсөл хөгжүүлэхээр 50 гаруй компани сонирхлоо илэрхийлсэн гэж тус улсын Сангийн сайд Марио Марсель мэдэгдлээ. Дэлхийд зэсийн олборлолтоор тэргүүлэгч Чили улс Атакама, Марикунга давсны ордуудыг Төрийн хяналтад байлгахын зэрэгцээ бүрэн хайгуул хийгдээгүй 20 гаруй давсны ордод литийн төсөл боловсруулах саналыг дөрөвдүгээр сард тавьсан байна.

    10 улсын 54 компани 88 төсөл боловсруулах мэдүүлгээ ирүүлсэн бөгөөд хүсэлт хүлээн авах хугацаа энэ долоо хоногийн даваа гарагт дууссан гэж Чилийн Сангийн сайд Сантьягод болсон арга хэмжээний үеэр мэдэгдлээ.

    Дөрөвдүгээр сард Чилийн Уул уурхайн сайд нэг ордыг нэгээс олон компани худалдаж авахаар сонирхож буйгаа илэрхийлсэн тохиолдолд тендер зарлана гэж мэдэгдэж байсан юм.

    Cэтгэгдэл бичих