
Зургийг: Kerem Uzel/Bloomberg
БНТУ-ын шүүхийн шийдвэрээр Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоаны улс төрийн гол өрсөлдөгч, Истанбул хотын захирагч Экрем Имамоглуг баривчлан хорьсноор тус улсад үргэлжилж буй зах зээлийн хямрал гүнзгийрч, эсэргүүцлийн жагсаал цуглаан өргөжих магадлалтай боллоо.
Хэд хоногийн өмнө цагдаад саатуулагдаад байсан түүнийг авлигын хэргээр яллах дүгнэлт үйлдэж, ням гарагт баривчилсан байна. Хэрэв шүүхээс гэм буруутай гэж дүгнэвэл Экрем Имамоглу олон жил хоригдох ялаар шийтгүүлж, дараагийн сонгуулиудад Режеп Тайип Эрдоантай өрсөлдөх боломжгүй болох юм.
Өнгөрсөн долоо хоногт Туркийн хөрөнгийн зах зээл болон үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш түүхэнд байгаагүй дүнгээр унаж, Засгийн газрынх нь бондын өгөөж огцом нэмэгджээ.
Мөн Төв банк нь пүрэв гарагт ээлжит бусаар хуралдаж бодлогын хүүгээ өсгөөд байна. Тус улсыг 22 жилийн турш удирдаж буй Режеп Тайип Эрдоаны хувьд энэхүү нөхцөл байдлаас эдийн засагт нь үзүүлэх нөлөө тун чухал байх юм. Бараг 40 хувьд хүрээд буй инфляц түүний намын нэр хүндийг сулруулсаар байна.