
Зургийг: Kent Nishimura/Bloomberg
АНУ-ын хууль тогтоогчид “Meta”, “X”, “Snap”, “Discord”, “TikTok” компаниудын удирдлагуудтай "Цахим хүчирхийллээс хүүхдийг хамгаалах" асуудлаар сонсгол хийлээ.
Конгрессын сонсголын үеэр “TikTok”-ийн Гүйцэтгэх захирал Шоу Чью АНУ-ын хэрэглэгчдээ хамгаалахад хоёр тэрбум ам.доллар зарцуулахаа мэдэгдсэн байна.
Дээрх компаниудын Гүйцэтгэх захирлуудын дундаас “Meta”-ийн Гүйцэтгэх захирал Марк Закербергийг "Гараа цусанд дүрсэн" гэж Сенатын шүүх хороонд Бүгд Найрамдах намыг төлөөлөгч Линдси Грэм тодотгон хэлжээ.
Харин Марк Закербергийн хувьд “Цаашид хэрэглэгчдийн аюулгүй байдлыг хангахад хөрөнгө оруулалт хийсээр байх”-аа амласан юм.
“Meta” компанийн Гүйцэтгэх захирал Марк Закерберг “Та бүхний гэр бүлд учирсан зовлон бол хэний ч туулах ёсгүй аймшигтай зүйл. Тийм ч учраас бид их хэмжээний хөрөнгө оруулалт хийж, та бүхэнд тохиолдсон шиг зүйлс дахин гаргахгүй байхын төлөө салбартаа манлайлсан арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна” гэж мэдэгдлээ.