logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Нийгэм
    Нийтлэлийг хуваалцах
    З.Энхболор
    Тэнхлэг зууч: Улаанбаатар хотод орон сууц, үйлдвэр барих зориулалттай газрын үнэ өссөөр байна
    Нийтэлсэн огноо: 2024 оны 05 сарын 15 16:00
    2411

    Зургийг: С.Батсайхан

    Зуслан, аялал жуулчлалын зориулалттай газрын үнэ өмнөх улирлаас болон өмнөх оны мөн үеэс үргэлжлэн буурсан хэвээр байна

    Улаанбаатар хотод худалдахаар зарлагдсан газрын нэг м.кв-ын дундаж үнэ зориулалт, хотын төвөөс алслалт, дэд бүтцийн шийдэл, газрын онцлог, засмал замаас хэр зайтай зэргээс хамаарч харилцан адилгүй байна.

    “Тэнхлэг зууч” компани тайландаа газрыг долоон төрөлд хуваан дундаж үнийг авч үзэхэд  зургана төрөл дээрээ өмнөх улирлаас буураад байгаа бол газар тариалангийн зориулалттай газрын үнэ нэмэгджээ.

    Харин жилийн өмнөх үетэй харьцуулахад орон сууц, үйлдвэрлэлийн зориулалттай газрын үнэ 37-55 хувиар өсөж, гэр бүл, зуслангийн зориулалттай газрын үнэ 30-43 хувиар буурчээ. Тухайлбал: гэр бүлийн зориулалттай, орон сууц барих боломжтой газрын дундаж үнэ тасралтгүй өссөөр 2023 оны сүүлийн улиралд нэг м.кв нь 738.4 мянган төгрөг хүрсэн бол 2024 оны  эхний улиралд 704.8 мянган төгрөг болж, гурван хувиар буурчээ.

    Харин орон сууцны зориулалттай газрын үнэ 855 мянга 179 төгрөг болж, өмнөх улирлаас 13.21 хувиар буурсан бол өмнөх оны мөн үеэс 55.87 хувиар нэмэгдсэн байна.

    Мөн зуслан, аялал жуулчлалын зориулалттай газрын үнэ өмнөх улирлаас болон өмнөх оны мөн үеэс үргэлжлэн буурсан хэвээр байгааг “Тэнхлэг зууч” ХХК мэдээллээ. Тухайлбал: зуслангийн газрын үнэ 7.69  хувиар, аялал жуулчлалын зориулалттай газрын үнэ 13.76 хувиар буураад байгаа аж. 

    Cэтгэгдэл бичих