logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    М.Эрхэс
    “Rio Tinto” 27 жил саатсан Гвиней дэх төмрийн хүдрийн “Simandou” төслийг эхлүүлнэ
    Нийтэлсэн огноо: 2024 оны 01 сарын 09 09:40
    357

    Зургийг: Rio Tinto

    Нэг компани үйл ажиллагааг нь хариуцахад хэтэрхий "үнэтэй" гэгдэх “Simandou” төслийг “Rio Tinto” компани Гвинейн Засгийн газар болон бусад 7 компанитай хамтран хэрэгжүүлнэ

    “Rio Tinto” компани 20 тэрбум ам.долларын буюу дэлхийд хамгийн том уурхайн төслөө 27 жил дараа эхлүүлэхээр болсныг “Financial Times” агентлаг мэдээллээ. Анх 1997 онд Өмнөд Африкт байрлалтай төмрийн хүдрийн “Simandou” төслийн хайгуулын лицензийг “Rio Tinto” компани эзэмшиж байсан аж.

    Зөвхөн нэг компани үйл ажиллагааг нь хариуцахад хэтэрхий "үнэтэй" гэгдэх энэхүү төслийг “Rio Tinto” компани Гвинейн Засгийн газар болон бусад долоон компанитай хамтран хэрэгжүүлэхээр байна.

    “Rio Tinto”-ийн хувьд төмрийн хүдрийн уурхайг хөгжүүлэхэд голлон төвлөрөхөөс гадна талууд хамтран Гвинейд 552 км урттай төмөр зам байгуулах ажээ.

    Энэхүү төсөлд зарцуулах нийт хөрөнгийн хэмжээ 6.2 тэрбум ам.доллар байх төлөвтэй байгааг “Financial Times”-ийн тооцоолол харуулж байна. Тус компанийн хувьд уурхайн үйл ажиллагаагаа эхэлж, төмрийн хүдрийн нийлүүлэлтийг 2025 оноос хийхээр зорьж байгаа төдийгүй 2028 оноос жилд 60 сая тонныг үйлдвэрлэхээр төлөвлөжээ. 

    Cэтгэгдэл бичих