logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Авто тренд
    Нийтлэлийг хуваалцах
    О.Цэнгэг
    “Tesla” компани “CATL”-ийн төхөөрөмжүүдээр АНУ дахь цэнэг хураагуурын үйлдвэрээ өргөжүүлнэ
    Нийтэлсэн огноо: 2024 оны 02 сарын 01 13:45
    447

    Зургийг: David Paul Morris/Bloomberg

    “CATL”-ийн бүтэн жилийн цэвэр ашиг 6.3 тэрбум ам.доллар хүрч, 2022 оныхоос 48 хувиар өсөв

    Цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Tesla” компани Невада муж дахь цэнэг хураагуурын үйлдвэртээ БНХАУ-ын цэнэг хураагуур үйлдвэрлэгч “Contemporary Amperex Technology” буюу “CATL” компанийн ашиглагдахгүй байгаа тоног, төхөөрөмжүүдийг худалдан авч үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.

    “Tesla” компани шинээр баригдах байгууламж, өртгийг 100 хувь хариуцах бол “CATL”-ийн ажилтнууд зөвхөн тоног, төхөөрөмж суурилуулахад хамтарч ажиллах үүрэгтэй байх ажээ.

    Энэхүү үйлдвэр нь АНУ-д  лити-төмөр-фосфатын эд ангийн нийлүүлэлтийн сүлжээ бий болгох өргөн хүрээний төлөвлөгөөний нэгээхэн хэсэг гэдгийг эх сурвалж мэдээллээ.

    “Tesla”-ийн хувьд компаниудаас үйлдвэрийн тоног, төхөөрөмж худалдаж авч, шинэ байгууламж байгуулах нь зардлын хувьд хэмнэлттэй гэж үзэж байна.

    1400x933 (3).jpg

    Үүнээс гадна “CATL”-ийн бүтэн жилийн цэвэр ашиг 6.3 тэрбум ам.доллар хүрч, 2022 оныхоос 48 хувиар өсөн шинжээчдийн таамгийг даваад байгаа юм. Энэхүү мэдээллийн дараа Шэньжэний Хөрөнгийн биржийн арилжаагаар “CATL” компанийн хувьцааны ханш 8.2 хувиар өссөн нь өдрийн дүнгээрээ нэг жилийн хамгийн өндөр өсөлт боллоо. Харин өнгөрсөн оны IV улиралд тус компанийн цэвэр ашиг 11.4-14.7 тэрбум юанийн хооронд хэлбэлзэх төлөвтэй байна гэж үзэж байна.

    Cэтгэгдэл бичих