logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Нийгэм
    Нийтлэлийг хуваалцах
    Х.Солонго
    Зам, тээврийн хөгжлөөр тэргүүлэгч хотуудын эрэмбийг Хельсинки, Амстердам өнгөлөв
    Нийтэлсэн огноо: 2023 оны 12 сарын 05 15:30
    217

    Зургийг: Roni Rekomaa/AFP/Getty Images

    Цахилгаан автомашин, дугуйн зам, нийтийн тээвэрт хөрөнгө оруулалт хийсэн нь Финландын нийслэл Хельсинки хотыг жагсаалтын тэргүүн байрт оруулжээ

    Уур амьсгалын өөрчлөлт, хүн амын өсөлт зам тээврийн салбарын хувьсгалыг түргэсгээд буй. Саяхны судалгаанаас үзвэл замын хөдөлгөөн, тээврийн ирээдүйн өөрчлөлтөд хамгийн бэлтгэлтэй байгаа хотоор Финланд улсын нийслэл Хельсинки шалгарчээ. 

    Хельсинки хот цахилгаан автомашины дэд бүтэц, дугуйн замын дэвшилтэт сүлжээ, хөгжингүй нийтийн тээвэрт  ихээхэн хэмжээний хөрөнгө оруулсан нь “Oliver Wyman Forum”, Калифорнийн их сургуулиас хамтран гаргасан дэлхийн 65 хотыг багтаасан жагсаалтад тэргүүлэхэд түлхэц болсон байна.

    Жагсаалтыг гаргахдаа хэд хэдэн хүчин зүйлийг харгалзан үзжээ. Тухайлбал: тээврийн хэрэгслээр зорчих хугацаа, замын аюулгүй байдал, явган зорчих боломжтой байдал, инновац зэргийг тооцсон байна. Эдгээр үзүүлэлтээр тухайн хотод иргэд болон тээврийн хэрэгслүүд хэр чөлөөтэй зорчиж, ойролцоох төвлөрлийн бүсүүдэд хэр хялбар хүрч байгааг дүгнэхийг зорьсон аж.

    Жагсаалтын эхний 10 байрт бичигдсэн хотууд

    • Финландын Хельсинки
    • Нидерландын Амстердам
    • Шведийн Стокхолм
    • АНУ-ын Сан Франциско
    • Германы Мюнхен
    • Сингапур
    • Швейцарын Цюрих
    • Францын Парис
    • Данийн Копенхаген
    • Германы Берлин 

    Жагсаалтын эхний тавд орсон Амстердам, Стокхолм, Мюнхен хот бүгд зохион байгуулалт сайтай нийтийн тээврийн сүлжээтэй гэдгээрээ бахархдаг. Мөн шатах түлшийг халах шилжилтийн түүчээлэгч нар аж.

    Харин жагсаалтын дөрөвдүгээрт бичигдсэн Сан Франциско хот “Зах зээл татах чадвар” хэмээх үзүүлэлтэд өндөр оноо авчээ. Тус хот цахилгаан автомашины дэд бүтэц, автомат жолоодлоготой автомашин зэрэг шинэ технологид Төрийн болон хувийн хөрөнгө оруулалт зангилаа цэг хэвээр байгааг энэ нь харуулсан байна. Харин цар тахлын дараа иргэд нийтийн тээврийн хэрэгслээр зорчих нь цөөрсөн нь Сан Франциско хотын хувьд нэгэн асуудал болж байгааг судалгаанд онцолжээ. 

    Түүнчлэн судалгаанд хотуудыг нийтийн тээврийн хөгжил, тогтвортой байдлаар нь тусад нь эрэмбэлсэн байна. Үүнд нийтийн тээврийн хөгжлөөрөө Хонгконг тэргүүлсэн бол тогтвортой байдлын үнэлгээгээр Канадын Осло хот манлайлсан аж.

    Cэтгэгдэл бичих