logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Д.Отгонсүрэн
    “Tencent”-ийн ашиг 62 хувиар өсөж, “Alibaba”-ийнх 86 хувиар буурав
    Нийтэлсэн огноо: 2024 оны 05 сарын 15 14:15
    583

    Зургийг: Qilai Shen/Bloomberg

    “Tencent Holdings” цаашид тоглоомын салбар болон хиймэл оюуны чиглэлд анхаарч ажиллана

    БНХАУ-ын технологийн салбарын томоохон компани “Tencent Holdings”-ийн орлого оны эхний улиралд зургаан хувиар өсөж, 159.5 тэрбум юань буюу 22 тэрбум ам.доллар хүрсэн байна. Энэ нь шинжээчдийн таамгаас давсан үзүүлэлт боллоо.

    Үүний зэрэгцээ тус компанийн ашиг 62 хувиар өсжээ. Үүнд “WeChat” аппликейшнд хэрэглэгчдийн зарцуулах хугацаа 80 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна. Ингэснээр “Tencent Holdings”-ийн зар сурталчилгааны орлого 26 хувиар өсөхөд дэм болжээ.. 

    Covid-19 цар тахлын дараах эдийн засгийн эгзэгтэй энэ үед “Tencent Holdings” компани “WeChat”-д илүүтэй анхаарч интернэтийн өргөн цар хүрээтэй үйл ажиллагаагаа сэргээж байна. Ашгийн маржин өндөр гарсан нь тус компани тоглоомын салбар болон хиймэл оюуны чиглэлд ахих боломжийг нэмэгдүүлж байгаа юм.

    Үүнээс гадна тус компанийн охин компани “SuperCell”-ийн таван жилийн дараа гадаад зах зээлд гаргаж буй шинэ тоглоом нь зах зээлд өндөр хүлээлттэй байгаа ажээ.

    Харин “Alibaba” компанийн орлого 6.6 хувиар өсөж, “Tencent Holdings”-ийнхийг бага зэрэг илүүрхсэн ч цэвэр ашиг нь 86 хувиар буурч, шинжээчдийн таамагт хүрсэнгүй. Үүнд салбар компаниуд болон хиймэл оюуны “Sensetime Group” зэрэг олон нийтэд нээлттэй компаниудынхаа үнэлгээг тодорхойгүй шалтгаанаар бууруулсан нь нөлөөлжээ.

    БНХАУ Covid-19 цар тахлын үеийн хязгаарлалтаас гарч, томоохон технологийн компаниудын эсрэг өргөн хүрээтэй хяналт суларч байгаа энэ үед хөрөнгө оруулагчид компаниудын цэвэр ашигт голлон анхаарч байгаа аж.

    “Tencent Holdings” компанийн үнэлгээ санхүүгийн тайлангийн өмнө 460 тэрбум ам.доллар хүрсэн бол “Alibaba”-ийнх 205 тэрбум ам.доллар болж буураад байна.

    Cэтгэгдэл бичих