logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Ж.Зоригт
    "Монос хүнс" ХК-ийн засаглалын кодексийн хэрэгжилт 96 хувь буюу "Хэвийн засаглалтай" байна
    Нийтэлсэн огноо: 2023 оны 12 сарын 05 15:00
    221

    Зургийг: С.Батсайхан

    “Компанийн засаглалын кодекс”-ийн хэрэгжилтийг авбал зохих нийт онооны 90 хувь буюу түүнээс дээш байвал засаглал хэвийн буюу эрсдэлгүй гэж үнэлдэг

    “Монос хүнс” ХК-ийн “Компанийн засаглалын кодекс”-ийн хэрэгжилтийн үнэлгээ 2023 оны III улирлын байдлаар 96 хувь буюу “Хэвийн засаглалтай” ангилалд багтаж байна. Энэ оны дөрөвдүгээр сард хэрэгжилтийн үнэлгээ нь 76.4 хувь буюу “Дунд засаглалтай”, цаашид эрсдэл үүсэж, болзошгүй тул анхаарах хэрэгтэй гэсэн үр дүн гарч байсан юм.

    Харин тус компани хагас жил орчмын хугацаанд ахиц гаргаж, засаглалын кодексоо хэвийн түвшинд хангасан байна.

    “Монос хүнс” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл компанийн комплайнсын хяналтыг ТУЗ-ийн дэргэдэх Аудитын хорооны удирдлага доор ажилладаг дотоод аудиторын үйл ажиллагаагаар дамжуулан хяналтаа тавин ажиллаж байна. Цаашид комплайнсын хяналтыг хэрэгжүүлэх зорилгоор комплайнсын ажилтан, нэгжийн орон тоог үүсгэж компанийн бүтэц орон тоонд өөрчлөлт оруулахаар хэлэлцүүлж ажиллах аж.

    Үүнээс гадна жил бүрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаараа ирэх оны ТУЗ-ийн төсвийг батлуулахдаа хуралд оролцсон хувьцаа эзэмшигчдэд ТУЗ-ийн гишүүдийн өнгөрсөн онд олгосон цалин урамшууллыг тайлагнаж, төсвийг хуралд оролцсон хувьцаа эзэмшигчдийн олонхын саналаар батлан шийдвэрлэж байгаагаа тодотгов. 

    Cэтгэгдэл бичих