
Зургийг: Rio Tinto
Төмрийн хүдрийн олборлолтоор дэлхийд тэргүүлэгч “Rio Tinto” компани Баруун Австралид хэрэгжүүлж буй “Rhodes Ridge” төслийг хөгжүүлэхэд зориулж 77 сая ам.доллар зарцуулна гэж мэдэгдлээ. Төслийн ТЭЗҮ-ийг 2025 оны эцэс гэхэд боловсруулж, эхний хүдэр олборлолт 2030 он гэхэд эхлэх юм байна.
Энэхүү бүтээн байгуулалт нь “Rio Tinto” компанийн Баруун Австралийн төмрийн хүдэр олборлолтыг жилд 40 сая тонноор нэмэгдүүлэхээр байгаа аж. Тус компани энэ онд Баруун Австралиас 320-335 сая тонн төмрийн хүдэр олборлох төлөвтэй байна.
“Rhodes Ridge”-ийн нөөцийн хэмжээ болон чанар нь Пилбара дахь төмрийн хүдэр олборлолтод ирэх хэдэн арван жилийн турш дэмжлэг үзүүлэх боломжтой гэж “Rio Tinto”-ийн Төмрийн хүдрийн олборлолт хариуцсан Гүйцэтгэх захирал Саймон Тротт мэдэгдлээ.