logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Д.Отгонсүрэн
    Дэвид Костин: Он дуустал “S&P 500 Index”-д ямар нэгэн онцын өсөлт ажиглагдахгүй
    Нийтэлсэн огноо: 2024 оны 05 сарын 15 15:40
    222

    Зургийг: Victor J. Blue/Bloomberg

    “S&P 500 Index” 5200 нэгжээс үл ялиг өндөр түвшинд хэлбэлзэж байна

    Энэ оны эцэс хүртэл “S&P 500 Index”-д ямар нэгэн онцын өсөлт ажиглагдахгүй болохыг “Goldman Sachs”-ийн Ахлах стратегич Дэвид Костин таамаглалаа. Тэрбээр  2024 онд “S&P 500 Index” 5200-д хадгалагдаж, өгөөжийн хувьд тогтвортой байна гэж өмнөх таамгаа хэвээр үлдээж байна.

    Тус индекс энэ он гарсаар 10 орчим хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм. Одоогийн байдлаар “S&P 500 Index” түүний төсөөлж буй 5200 нэгжээс үл ялиг өндөр түвшинд хэлбэлзэж байна.

    “Goldman Sachs”-ийн эдийн засаг, компаниудын ашиг, үнэлгээ болон мөнгөний урсгалыг хамарсан үнэлгээний аргачлалын үр дүнд тус индекс цаашид өсөх ямар ч орон зай байхгүй гэж үзэж байгаа аж.

    Үүнээс гадна АНУ-ын бодит дотоодын нийт бүтээгдэхүүн энэ онд гурван хувиар өсөж, компаниудын ашгийн өсөлт найман хувьтай байна гэж тус банкны шинжээчид таамаглаж байна. Түүнчлэн хувьцаануудын үнэлгээ хэдийн түүхэн өндөр түвшинд хүрээд байгааг онцолжээ. 

    “Goldman Sachs”-ийн Ахлах стратегич Дэвид Костин

    Cэтгэгдэл бичих