logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Ж.Зоригт
    ERD: “Баянхөндий” алтны төслийн бүтээн байгуулалт 12 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна
    Нийтэлсэн огноо: 2024 оны 02 сарын 01 09:45
    690

    Зургийг: erdene.com

    “Erdene Resource Development” компани “Баянхөндий” алтны төслийн бүтээн байгуулалтын шийдвэрийг албан ёсоор гарган “Mongolian Mining Corporation”-тай байгуулсан Стратегийн түншлэлийн гэрээг амжилттай эцэслээд байна

    Торонто болон Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Erdene Resource Development” компани Баянхонгор аймгийн нутаг дахь “Баянхөндий” алтны төслийн уурхайн бүтээн байгуулалт 12 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байгааг мэдэгдлээ. Одоогоор боловсруулах үйлдвэрийн бутлуур, бетон зуурмагийн үйлдвэр, түлшний агуулах, түр кемп, барилгын зам, талбайн тэгшилгээ, нарийвчилсан газар шорооны ажлууд, томоохон төмөр бетон суурь, баганын суурилуулалт зэрэг байгууламжуудыг бариад байгаа ажээ.

    Боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 2024 оны эцэст дуусаж, 2025 оны I улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна. Ингэснээр төслийн хуваарийн дагуу 2025 оны II улиралд анхны бүтээгдэхүүнээ гаргахаар төлөвлөжээ.

    "Баянхөндий" төслийн хүрээнд 4.0 г/т дундаж алтны агуулга бүхий 513 мянган унц батлагдсан ба магадалсан үйлдвэрлэлийн нѳѳцийг олборлох бөгөөд уурхайн ашиглалтын хоёр дахь жилээс эхлэн тав дахь жилийг дуустал жилд дунджаар 87 мянган унц алт олборлох төлөвтэй байгаа аж. Үүнээс гадна дүүргийн хэмжээнд илрүүлсэн нөөцөөр боловсруулах үйлдвэрийг тэжээн, уурхайн ашиглалтын хугацааг нэмэгдүүлэх боломжтойг тус компани мэдээллээ. 

    “Erdene Resource Development”-ийн Ерѳнхийлѳгч, Гүйцэтгэх захирал Петер Акерли "Баянхөндий алтны уурхай нь өндөр агуулга бүхий илээр олборлох боломжтой төслүүдийн нэг бөгөөд олборлолтын оргил үедээ Монгол Улсын хамгийн том алт олборлогч болно” гэж онцолжээ. 

    Үүнээс өмнө тус компани “Mongolian Mining Corporation”-тай байгуулсан стратегийн түншлэлийн гэрээг амжилттай эцэслэснээ танилцуулаад байгаа юм.

    2024 оны  нэгдүгээр сарын 23-ны өдөр “Erdene Resource Development”-ийн Монгол дахь охин компани "Эрдэнэ Монгол" нь тус компанийн 50 хувьтай тэнцэх хувьцааг нэмж гарган, “Mongolian Mining Corporation”-д шилжүүлснээр стратегийн түншлэлийн гэрээ албан ёсоор эцэслэгдээд байгаа аж.

    Cэтгэгдэл бичих