logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Г.Энх-Од
    БНХАУ-ын аж үйлдвэрийн салбарын ашиг сүүлийн 5 сард байгаагүй өндөр хурдаар өсөв
    Нийтэлсэн огноо: 2024 оны 08 сарын 27 16:20
    198

    Зургийг: Qilai Shen/Bloomberg

    Оны эхний долоон сард БНХАУ-ын аж үйлдвэрийн салбарын ашиг 3.6 хувиар өсжээ

    БНХАУ-ын аж үйлдвэрийн салбарын ашиг долоодугаар сард сүүлийн таван сард байгаагүй өндөр хурдаар өссөн байна.

    Тус улсын томоохон үйлдвэрлэгч компаниудын ашиг зургаадугаар сард 3.6 хувиар өссөн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4.1 хувиар нэмэгдсэн үзүүлэлт боллоо.

    Оны эхний долоон сард БНХАУ-ын аж үйлдвэрийн салбарын ашиг нь мөн 3.6 хувиар буюу 575 тэрбум ам.доллароор өсжээ. Энэ нь шинжээчдийн таамгаас ялимгүй даваад байгаа юм.

    Долоодугаар сард тус улсын экспортын өсөлт удаашралтай байсан ч худалдааны маргаан, шинэ тариф зэрэг нь асуудал дагуулж байна.

    БНХАУ-д дотоодод нь эрэлт сул байгаагаас ашигт ажиллагаа энэ хэвээр үргэлжлэх эсэх нь мөн эргэлзээ дагуулж байгаа аж.

    Cэтгэгдэл бичих