
Зургийг: David Paul Morris/Bloomberg
Аравдугаар сард АНУ-ын хэрэглээний үнийн индекс сүүлийн дөрвөн сарын хугацаанд анх удаа шинжээчдийн таамгаас бага хувиар өслөө.
Энэ нь Холбооны Нөөцийн банк бодлогын хүүгээ дахин чангатгахгүй гэсэн дохио болж, зах зээлд оролцогчдын хувьд таатай мэдээ болж байна.
Аравдугаар сард АНУ-ын хүнс, эрчим хүчний үнийн өсөлтийг хасаж тооцсон суурь инфляцын түвшин өмнөх сараасаа 0.2 хувиар эрчимжсэн байна. Үүнээс гадна хэрэглээний үнэ шинжээчид, эдийн засагчдын төсөөлж байснаас бага дүнгээр өсөв. Тодруулбал: өмнөх сараасаа бараг өөрчлөлтгүй буюу жилийн хэрэглээний үнэ 3.2 хувиар өсжээ.
Дээрх мэдээллийн дараа зах зээлд хувьцаануудын ханш огцом өсөөд байна. “S&P 500 Index” л гэхэд 1.3 хувиар өслөө. Харин хоёр болон 10 жилийн хугацаатай АНУ-ын бондуудын өгөөж буурсан үзүүлэлттэй байна.
Мөн орон сууцыг тооцоогүй үйлчилгээний үнийн индекс энэ оны долоодугаар сараас хойших бага дүнгээр өссөн нь Холбооны Нөөцийн банк дахин бодлогын хүүгээ өсгөхгүй байх магадлалыг нэмэгдүүлж байгаа юм.