logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Австрали улс цагаачлалыг хумихаар гадаад оюутны тоонд хязгаар тогтоов
    Нийтэлсэн огноо: 2024 оны 08 сарын 27 14:25
    561

    Зургийг: Bloomberg

    Австрали улсад одоогоор 717 мянга 500 орчим гадаад оюутан их, дээд сургуулиудад суралцаж байна

    Австрали улс цагаачлалыг багасгах бодлогынхоо нэг хэсэг болгон 2025 онд шинээр хүлээн авах гадаад оюутнуудын тоог 270 мянгад хязгаарлах шийдвэр гаргажээ. Тодруулбал: их сургуулиудад жилд элсүүлэх гадаад оюутны дээд хязгаарыг 145 мянга, мэргэжлийн боловсролын сургалтад 95 мянгаар тогтоосон болохыг тус улсын Боловсролын сайд Жэйсон Клэр танилцуулсан байна.

    2023 оны санхүүгийн жилд тус улс бараг 600 мянга гаруй оюутны виз олгосон нь өмнөх онуудаас хамаагүй өндөр үзүүлэлт болсон аж. 2024 оны эхээр гарсан статистик мэдээллээс харвал Австралид одоогоор 717 мянга 500 орчим гадаад оюутан их дээд сургуулиудад суралцаж, амьдарч байна.

    Харин Австралийн их сургуулиудын зүгээс гадаад оюутны тоог хязгаарлах аливаа арга хэмжээ нь эдийн засгийн үр нөлөө өндөртэй дээд боловсролын салбарт хохирол учруулж магадгүйг удаа дахин анхааруулж байсан юм. 2023 онд гадаад оюутнууд Австралийн эдийн засагт 32.5 тэрбум ам.долларын нэмэлт орлого оруулж, тус улсын тэргүүлэх экспортын үйлчилгээ болж байв.

    Нөгөө талд Австралид цагаачлалыг дэмждэг иргэдийн тоо сүүлийн таван жилийн доод түвшинд хүрч буурсан нь “Essential”-ийн мягмар гарагт танилцуулсан санал асуулгын үр дүнгээс харагджээ. Санал асуулгад оролцсон иргэдийн 42 хувь нь цагаачлал улсад нь сөргөөр нөлөөлж байна гэж үзсэн байна.

    Cэтгэгдэл бичих