logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Ам.долларын ханш төгрөгийн эсрэг эрс чангарч, 2 жилийн дараа эргэн 3500 давлаа
    Нийтэлсэн огноо: 2025 оны 04 сарын 04 14:15
    614
    Үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш тасралтгүй унасан хөдөлгөөнөө он гарсаар хадгалж байна

    Дональд Трамп худалдааны түнш орнууддаа тариф тогтоосонтой холбоотойгоор ам.долларын ханшийн индекс пүрэв гарагт сүүлийн 2.5 жилийн хамгийн өндөр дүнгээр сулрав. Түүнчлэн хөгжиж буй орнуудын валютууд сүүлийн хоёр долоо хоногийн хамгийн өндөр өсөлттэй өдрийн арилжааг хаасан байна.

    Харин төгрөгийн ам.доллартой харьцах ханш сүүлийн гурван өдөр дараалан гурван төгрөг давж суларснаар 2023 оны дөрөвдүгээр сараас хойш анх удаа 3500 нэгжийг давлаа. Үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш тасралтгүй унасан хөдөлгөөнөө он гарсаар хадгалж байна. Зөвхөн ам.доллар гэлтгүй голлох бүх валютын эсрэг суларснаас рубльтэй харьцах ханш нь хамгийн өндөр буюу 26.7 хувиар суларчээ.

    Монгол Улсын 2025 оны эхний хоёр сарын төлбөрийн тэнцэл урьдчилсан байдлаар 742.2 сая ам.долларын алдагдалтай гарсныг Төв банк мэдээлсэн юм. Харьцуулбал өмнөх оны ижил хугацаанд 38.7 сая ам.долларын ашигтай гарч байв. 

    Дашрамд дурдахад, энэ онд Монгол Улс төгрөгийг гүйлгээнд анх гаргасны 100 жилийн ой тохиож байна.

    Cэтгэгдэл бичих