logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Ж.Зоригт
    “Jade Gas Holdings”-ийн 2023 оны татварын дараах алдагдал 18 хувиар өсөж, A$4.7 сая хүрэв
    Нийтэлсэн огноо: 2024 оны 03 сарын 18 15:00
    244

    Зургийг: jadegas.com.au

    “Jade Gas Holdings” компанийн цэвэр хөрөнгийн позиц 19.1 сая австрали доллар болж, 52 хувиар өсөв

    Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Jade Gas Holdings” компанийн 2023 оны татварын дараах үйл ажиллагааны алдагдал 18 хувиар өсөж, 4.7 сая австрали доллар болсон байна. Цэвэр хөрөнгийн позиц нь 19.1 сая австрали доллар болж, 52 хувиар өссөн бол бэлэн мөнгөний нөөц нь 2.1 сая австрали доллар болж, 34 хувиар буурчээ.

    Өнгөрсөн онд тус компани өрөмдлөг, хайгуулын ажиллагаа эрчимтэй явуулсан нь эдгээр тоон үзүүлэлтэд нөлөөлсөн байна. Энэ онд мөн Өмнөговьд байрлах байгалийн хийн 45 км орчим талбайг өргөтгөх төлөвлөгөөгөө хоёрдугаар сард танилцуулж байсан юм.

    "Улаан нуур" Тавантолгойн нүүрсний давхаргын метан хийн төслийн хувьд цооногийг өрөмдөх, туршилтын үйлдвэрлэл явуулах, үйлдвэрлэлийн түвшнийг шалгах арга хэмжээнүүдийг төлөвлөсөн байна.

    Түүнчлэн 104.6 метрийн зузаантай хийтэй нүүрс илрүүлсэн Баруун Наран талбайд өрөмдлөг хийхээр төлөвлөжээ.

    Cэтгэгдэл бичих