logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Д.Отгонсүрэн
    “Saudi Aramco”-ийн нэмэлтээр санал болгосон хувьцаа $11.2 тэрбумыг татах төлөвтэй байна
    Нийтэлсэн огноо: 2024 оны 06 сарын 07 16:00
    286

    Зургийг: Christopher Pike/Bloomberg

    “Saudi Aramco” компанийн ногдол ашгийн өгөөж 6.6 хувьд хүрч, нийт ногдол ашиг нь 124 тэрбум ам.доллар болно

    “Saudi Aramco” компанийн хувьцааны мега арилжаа багадаа 11.2 тэрбум ам.доллар татан төвлөрүүлэх төлөвтэй байна. Ингэснээр сүүлийн гурван жилд гарсан хамгийн том хувьцааны арилжаа болж, Саудын Арабын Засгийн газрын хэдэн их наяд ам.долларын эдийн засгийн өргөн хүрээний шинэчлэлд дэмжлэг үзүүлэх хөрөнгө оруулалтын эх үүсвэр болж байна.

    Тус компани нийт 1.55 тэрбум нэгж хувьцааг 27.25 саудын риал буюу 7.27 ам.доллароор арилжаалах төлөвлөгөөтэй байгааг ойрын эх сурвалж мэдээллээ. Энэ нь хамгийн сүүлийн арилжааны хаалтын үнэ болох 29 риалаас зургаан хувиар хямд байгаа юм.

    “Saudi Aramco”компани ням гарагт хувьцаагаа олон нийтэд санал болгосноос хэдхэн цагийн дараа захиалга нь дүүрсэн бөгөөд дийлэнх хувийг нь гадаадын хөрөнгө оруулагчид бүрдүүлжээ. Энэ оны эцсээр газрын тосны нийлүүлэлтийн илүүдэл үүсэх төлөвтэй байгаа төдийгүй зах зээлд БНХАУ-ын эрэлт сулрах хүлээлт давамгайлж буй ч эрэлт ийнхүү өндөр байгааг онцолж байна. 

    Тус компани дэлхийн хамгийн өндөр хувийн буюу нийт 124 тэрбум ам.долларын ногдол ашиг санал болгож байгаа нь хувьцааны эрэлт эрчимжихэд нөлөөлсөн байж болзошгүй байгаа аж. Хэдий тийм боловч “Saudi Aramco”-ийн хувьцааны ханш барууны бусад голлох газрын тосны компаниудынхтай харьцуулахад өндөр байгаа юм.

    Cэтгэгдэл бичих