logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Д.Отгонсүрэн
    АНУ-ын экспорт, импортын зөрүү IV сард $74.6 тэрбум болж, 8.7 хувиар өсөв
    Нийтэлсэн огноо: 2024 оны 06 сарын 07 15:00
    218

    Зургийг: Eva Marie Uzcategui/Bloomberg

    АНУ-ын импорт 2.4 хувиар өссөн нь 2022 оны дунд үеэс хойших өндөр үзүүлэлт боллоо

    АНУ-ын экспорт, импортын зөрүү дөрөвдүгээр сард 74.6 тэрбум ам.доллар болж, 2022 оны аравдугаар сараас хойш байгаагүй дүнгээр нэмэгдсэн байна. Энэ нь өнгөрсөн сарын үзүүлэлтээс 8.7 хувиар өссөн дүн боллоо.

    Үүнд зорчигч тээврийн хэрэгсэл, компьютер, үйлдвэрийн хангамж зэрэг бараа, бүтээгдэхүүний импорт эрс нэмэгдсэн нь нөлөөлсөн байна.

    Тус улсын импорт 2.4 хувиар өссөн нь 2022 оны дунд үеэс хойших өндөр үзүүлэлт болсон бол экспорт нь 0.8 хувиар л өсжээ. Ийнхүү АНУ-ын импорт экспортоосоо давж байгаа нь эдийн засгийн өсөлтийг хойш татах төлөвтэй байна.

    Энэ оны II улиралд АНУ-ын худалдааны алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүнийг нь 0.5 хувиар бууруулах урьдчилсан тооцооллыг Холбооны Нөөцийн банкны Атланта дахь салбараас гаргажээ.

    Cэтгэгдэл бичих