logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Хойд дүр нь Хятадаас бус, "чөлөөт ертөнц"-өөс тодорно гэж Далай лам мэдэгджээ
    Нийтэлсэн огноо: 2025 оны 03 сарын 12 09:00
    184

    Зургийг: Kristian Dowling/Getty Images

    Төвөдийн оюун санааны удирдагчдын залгамж халаа өөрөөр нь дуусгавар болж магадгүйг Далай лам өмнө нь дурдаж байв

    Залгамжлагч нь БНХАУ-аас өөр улсад, "чөлөөт ертөнц"-д төрнө гэж Төвөдийн Буддын шашны тэргүүн Дээрхийн Гэгээнтэн XIV Далай лам шинэ номдоо бичсэн байна. Энэ нь Төвөдийн өөртөө засах орон дахь БНХАУ-ын хяналт, тэр дундаа Далай ламын хойд дүрийг сонгох эрх мэдэлтэй холбоотой зөрчлийг улам хурцатгаж байгааг "Reuters" агентлаг онцолжээ.

    Өдгөө 89 настай тэрбээр Төвөдийн оюун санааны удирдагчдын залгамж халаа өөрөөр нь дуусгавар болж магадгүйг өмнө нь дурдаж байлаа. Харин сүүлд гаргасан "Voice for the Voiceless" номдоо тэрбээр өөрийг нь таалал төгссөний дараа ч Далай ламын тогтолцоо үргэлжлэх нь дэлхий даяарх төвөдүүдийн хүсэл эрмэлзэл болохыг тодотгосон байна.

    XIV Далай лам Данзанжамц 1959 онд Мао Зэдуний коммунист дэглэмийн эсрэг бослого бүтэлгүйтсэний дараа олон мянган төвөд иргэний хамт Энэтхэг улс руу дүрвэж, 23 наснаасаа хойш тэнд амьдарч байгаа юм. Түүнийг БНХАУ-ын Засгийн газар "Хятадын эсрэг салан тусгаарлагч үзэлтэн" гэж тодорхойлдог.

    Cэтгэгдэл бичих