logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    О.Цэнгэг
    “Ivanhoe Mines” 2024 онд хийгдэх хайгуулын төсвөө 4 дахин нэмэгдүүлж, $90 сая хүргэнэ
    Нийтэлсэн огноо: 2023 оны 12 сарын 08 16:30
    666

    Зургийг: Ivanhoe Mines

    “Ivanhoe Mines” Африк дахь төслүүдээ эрчимжүүлнэ

    “Ivanhoe Mines” компани 2024 онд хийгдэх хайгуулын төсвөө 90 сая ам.доллар болгон нэмэгдүүллээ. Ийнхүү өмнөх төсвөө ойролцоогоор дөрөв дахин нэмэгдүүлж байна.

    Ирэх онд хийгдэх хайгуулын ажлын гол төсвийг Конго улсад байрлах Камоа-Какула зэсийн төсөлд зарцуулахаар байгаагаа тус компани тодотголоо.

    “Ivanhoe Mines” Африк дахь төслүүдээ эрчимжүүлэхээр олон улсын томоохон корпорацууд болон Төрийн Баялгийн сангууд зэрэг боломжит стратегийн хөрөнгө оруулагчидтай хэлэлцэж байгаагаа мэдээллээ.

    Сүүлийн байдлаар “Ivanhoe Mines” компанийн нэгж хувьцааны ханш 2.3 хувиар өсөж, 12.32 канад доллар хүрчээ. Ингэснээр тус компанийн зах зээлийн үнэлгээ 15 тэрбум канад доллароор хэмжигдэж байна.

    Cэтгэгдэл бичих