Зургийг: Milan Jaros/Bloomberg
2021 оны эцсээс хойш “Bitcoin”-ийн ханш анх удаа 57 мянган ам.долларын түвшнийг давлаа. “Bitcoin”-ийн биржээр арилжаалагддаг сан болон “Microstrategy” зэрэг технологийн компаниудын худалдан авалт нэмэгдсэн зэрэг нь үнийн өсөлтөд томоохон түлхэц болж байна.
Сүүлийн байдлаар "Bitcoin”-ийн ханш 4.4 хувиар өсөж, 57 мянган ам.долларын босгыг даваад эргэн бага зэрэг буурсан хөдөлгөөнтэй байгаа юм. Ингэснээр энэ он гарсаар ханш нь 33 хувиар өслөө. Үүнийг дагаад зах зээлийн үнэлгээгээр арай бага “Ether”, “BNB” зэрэг токенуудын ханш мөн өсөж байна.
“Microstrategy” компанийн хувьд корпорацын стратегийнхаа хүрээнд “Bitcoin” худалдан авч байгаагаа мэдэгдсэн юм. Тус компани энэ сард л гэхэд 3000 ширхгийг худалдан авснаар нийт эзэмшдэг “Bitcoin”-ийн хэмжээ нь 10 тэрбум ам.доллар хүрчээ.