logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    З.Энхболор
    I-III сард 2000 гаруй өрхөд ₮230 тэрбумын орон сууцны зээл олгожээ
    Нийтэлсэн огноо: 2024 оны 04 сарын 10 16:00
    481

    Зургийг: SeongJoon Cho/Bloomberg

    2013 оноос хойш ипотекийн зээлийн хөтөлбөрт 122 мянган зээлдэгч хамрагдсан байна

    Оны эхний гурван сарын хугацаанд банкнууд 230 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй хүүтэй ипотекийн зээлийг 2000 өрхөд олгосныг Монголын Ипотекийн Корпорац мэдээллээ. Үүнээс Улаанбаатар хотод 148.6 тэрбум төгрөгийг 1200 гаруй өрхөд, орон нутагт 81.4 тэрбум төгрөгийг 800 гаруй өрхөд олгожээ.

    Үүнийг оруулан тооцсоноор 2013 оноос хойш ипотекийн зээлийн хөтөлбөрт 122 мянган зээлдэгч хамрагдаж, 7.7 их наяд төгрөгийн зээл олгосон болохыг Монголын Ипотекийн Корпорац тодотгов. Зээл олголт 2013 онд хамгийн өндөр буюу 1.5 их наяд төгрөг, 2021 онд нэг их наяд төгрөг байжээ.

    Хот, хөдөөгийн тэнцвэрийг хангах, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах арга хэмжээний хүрээнд Монголбанк орон сууцны ипотекийн зээлийг орон нутагт тэгш, хүртээмжтэй олгохоор ажиллаж байгаагаа мэдэгдсэн юм.

    Өмнөх таван жилийн дунджаар нийт хөтөлбөрийн зээлийн 17 орчим хувийг орон нутагт орон сууц худалдан авч буй өрхөд олгосон бол 2023 онд 32 хувь, 2024 оны эхний улирлын байдлаар 41 хувь болгон нэмэгдүүлжээ.

    Эрэлт талаас харвал 2024 он гарсаар ипотекийн зээлийн хөтөлбөрт хамрагдахаар 6400 гаруй өрх 802.6 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт гаргасан байна. Үүнээс 166.2 тэрбум төгрөгийн 1.5 мянган өрхийн хүсэлтийг шалгуур үзүүлэлт болон бусад шалтгаанаар буцаасан гэж Монголын Ипотекийн Корпорац мэдээллээ.

    Cэтгэгдэл бичих