
Зургийг: Chris Ratcliffe/Bloomberg
Энэ онд “JPMorgan Chase”-ийн жилийн цэвэр ашиг АНУ-ын банкны салбарын түүхэн дэх дээд хэмжээнд хүрэх төлөвтэй байна. Энэ оны эхний есөн сарын орлого дангаараа тус компанийн бүх цаг үеийн хамгийн өндөр орлого олсон хоёр дахь жил болоход хангалттай үзүүлэлт болжээ.
Шинжээчдийн таамаглаж буйгаар энэ сарын эцэс гэхэд “JPMorgan Chase”-ийн жилийн цэвэр ашиг өнгөрсөн оныхоос 36 хувиар өсөх төлөвтэй байна. Харин “JPMorgan Chase”-ээс бусад таван том банкны нийлсэн ашиг өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад ердөө нэг хувиар өснө гэж шинжээчид таамаглажээ.
“JPMorgan Chase”-ийн хувьцааны ханш 2023 он гарсаар 26 хувиар буюу түүхэн дээд хэмжээгээр өсөж, өсөлтөөрөө томоохон өрсөлдөгч компаниудыг гүйцээд байна. Харин 24 гишүүнтэй “KBW Bank Index” болон 50 компанийг багтаасан “KBW Regional Banking Index” буурсан үзүүлэлттэй байгаа юм.