logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    С.Жаргалмаа
    Японы Төв банк сүүлийн 17 жилд анх удаа бодлогын хүүгээ өсгөж магадгүй байна
    Нийтэлсэн огноо: 2024 оны 03 сарын 18 11:15
    357

    Зургийг: Shoko Takayasu/Bloomberg

    Бодлогын хүүг нэмэх нь иений ханшийг богино хугацаанд өсгөх магадлалтай

    Японы Төв банк  мягмар гарагт болох мөнгөний бодлогын хурлаараа бодлогын хүүгийн сөрөг түвшнээ эцэслэх шийдвэр гаргах төлөвтэй байна. Хэрвээ бодлогын хүүг өсгөвөл сүүлийн 17 жилд анх удаа нэмсэн тохиолдол болохоор байгаа нь хамгийн их анхаарал татаж байна.

    Өнгөрсөн баасан гарагт Японы томоохон Үйлдвэрчний эвлэл жил бүрийн цалингийн хэлэлцээрийн эхний шатны үр дүнг танилцуулсан юм. Энэхүү шийдвэр нь зах зээлийн хүлээлтээс давсан нь Японы Төв банкны бодлогын шийдвэрт гол нөлөө үзүүлэхээр байгаа хэлж болохоор байна.

    BOJ-GFX.png

    Хасах 0.1 хувийн сөрөг бодлогын хүүг зогсоовол бондын өгөөжийн хөдөлгөөн, үнэт цаасны зах зээлийн худалдан авалтад өөрчлөлт орохоор байна.

    Мөнгөний бодлогын өөрчлөлтийг ойрын хугацаанд буюу энэ сард эсвэл дөрөвдүгээр сард хийх хүлээлттэй байгаа юм.

    Бодлогын хүүг өсгөх нь иений ханшийг богино хугацаанд өсгөх магадлалтай. Валютын ханш чангарах нь хямд иенээс ашиг хүртэж байсан хувьцаануудад сорилт болох төлөвтэй гэж зарим шинжээчид тооцоолж байна.

    Cэтгэгдэл бичих