logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Зүүн Азийн худалдаа БНХАУ-д төвлөрөх нь багасаж байна
    Нийтэлсэн огноо: 2024 оны 05 сарын 30 09:15
    432

    Зургийг: Qilai Shen/Bloomberg

    "БНХАУ-ын хямд үнэтэй бүтээгдэхүүний хэтэрсэн экспорт бүх дэлхийн эдийн засгийг эрсдэлд оруулж байна"

    БНХАУ, Барууны орнууд хоорондын худалдааны зөрчил өдөр ирэх тусам нэмэгдэж, “Их-7” өдгөө “хэт үйлдвэрлэл” гэх шинэ нэр томьёогоор Бээжинтэй хийх сөргөлдөөнөө зөвтгөх болжээ. Сүүлд Францын Сангийн сайд Бруно Ле Мер “Bloomberg”-т өгсөн ярилцлагадаа энэ талаар дэлгэрүүлж, “БНХАУ-ын хямд үнэтэй бүтээгдэхүүний хэтэрсэн экспорт бүх дэлхийн эдийн засгийг эрсдэлд оруулж байна” гэсэн юм.

    Худалдааны хамгийн том түншүүдээ улам холдуулахгүйн тулд Бээжингийн зүгээс энэ мэтийн цохилтуудыг тэвчин өнгөрөөдөг байснаа өдгөө зогсоож, сүүлд л гэхэд том хөдөлгүүртэй автомашины импортод 25 хүртэлх хувийн тариф ногдуулахад бэлэн гэдгээ илэрхийлжээ. Мөн зарим хөгжингүй орнуудыг өөрийн талд оруулахад хүчин чармайлт гаргаж буй шинжтэй байна.

    БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Цян Япон, БНСУ-ын удирдагчидтай хийсэн гурван талт уулзалтаараа нийлүүлэлтийн сүлжээний тогтвортой байдлыг хангахад Бээжинтэй хамтран ажиллахын давуу талыг ятган ойлгуулахыг хичээжээ. Хэдийгээр БНХАУ дээрх уулзалтаас санамж бичигтэй үлдэж чадсан ч Япон болон БНСУ-ын компаниуд хэрэглэгчдийн жагсаалтаа аль хэдийн төрөлжүүлж эхэлснийг статистик харуулж байна.

    Cэтгэгдэл бичих