logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    “S&P Global” Монгол Улсын зээлжих зэрэглэлийг "B+" түвшинд ахиулж, төлөвийг "Эерэг" болголоо
    Нийтэлсэн огноо: 2024 оны 10 сарын 04 15:29
    1098

    Зургийг: Raul Ariano/Bloomberg

    Саяхан “Fitch Ratings” агентлаг Монгол Улсыг гадаад өрийн дарамтаа бууруулж, санхүү,төсвийн сахилга батыг сахихаас гадна валютын нөөцөө тогтмол нэмэгдүүлж, улс төрийн тогтвортой байдлыг бүрдүүлсэн зэрэг үзүүлэлтээр зээлжих зэрэглэлийг "B+" буюу "Тогтвортой" болгоод байна

    Олон улсын үнэлгээний “S&P Global Ratings” агентлаг Монгол Улсын Засгийн газрын зээлжих зэрэглэлийг "B" түвшнээс "B+" болгон ахиулж, төлөвийг "Тогтвортой"-оос "Эерэг" болгон сайжрууллаа.

    Монгол Улсын эдийн засгийн гүйцэтгэл “S&P Global Ratings”-ийн өмнөх төсөөллийг давсан, экспортын өсөлт цаашид тогтвортой хадгалагдаж урсгал дансны орлогыг дэмжих төлөвтэй гэж үзсэн тул зэрэглэлийг ийнхүү ахиулсан байна.

    Мөн тус агентлаг Монгол Улсын эдийн засаг ирэх 2-3 жилд тогтвортойгоор өсөх төлөвтэй байгаа нь бусад ижил зэрэглэлтэй орнуудаас давсан өндөр үзүүлэлт. Монгол Улсын эдийн засаг нүүрс, зэсийн экспортын сайн үзүүлэлтийн нөлөөгөөр 2024 онд зургаан хувиар өсөхөөр байна гэсэн төсөөлөл гаргажээ. 

    Үнэлгээний бусад томоохон агентлагуудын хувьд “Fitch Ratings” саяхан Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “B+” болгон ахиулсан бол “Moody's”-ийн зэрэглэл “B3” түвшинд байгаа юм.

    Cэтгэгдэл бичих