logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Австралийн Тэтгэврийн сан эрчим хүчний нүүрсэнд хийх хөрөнгө оруулалтаа зогсооно
    Нийтэлсэн огноо: 2024 оны 05 сарын 03 16:30
    326

    Зургийг: Brendon Thorne/Bloomberg

    “Australian Retirement Trust” сан хөрөнгө оруулалтын багцаа нүүрстөрөгчийн ялгарал багатай компаниудын хувьцаагаар бүрдүүлэхийг зорьж байна

    Австрали улсын хоёр дахь том Тэтгэврийн сан эрчим хүчний нүүрс олборлолтын дийлэнх компаниудад шууд хөрөнгө оруулалтаа зогсоохоор төлөвлөсөн байна.

    184 тэрбум ам.долларын хөрөнгөтэй “Australian Retirement Trust” сан хөрөнгө оруулалтын багцаа нүүрстөрөгчийн ялгарал багатай компаниудын хувьцаагаар бүрдүүлэхээр зорьж байгаа аж.

    Энэ хүрээнд тус сан ирэх долоодугаар сарын нэгнээс эхлэн биржид бүртгэлтэй хувьцаануудаас багцдаа авахгүй хувьцаануудын жагсаалт гаргахаа мэдэгджээ. Тодруулбал: компаниудын сүүлийн жилийн санхүүгийн тайланг харж, нийт орлогынхоо 10-аас илүү хувийг эрчим хүчний нүүрс олборлолт болон борлуулалтаас бүрдүүлсэн компаниудын хувьцаанд хөрөнгө оруулахгүй болохоо мэдээлсэн байна.

    Cэтгэгдэл бичих