logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    С.Жаргалмаа
    "PetroChina"-ийн олборлолт нэмэгдсэнээр оны I хагаст ашиг нь түүхэн дээд түвшинд хүрэв
    Нийтэлсэн огноо: 2024 оны 08 сарын 27 11:20
    826

    Зургийг: Qilai Shen/Bloomberg

    2024 оны эхний хагас жилд “PetroChina” компани 905.5 сая баррель газрын тос олборложээ

    “PetroChina” компанийн цэвэр ашиг энэ оны эхний хагаст 88.6 тэрбум юань буюу түүхэн дээд түвшинд хүрч өссөнийг тайлагналаа. БНХАУ-д эрэлт сул байгаа ч газрын тосны үнэ өсөхтэй зэрэгцэн гарцаа нэмэгдүүлсэн нь өсөлтөд гол түлхэц болсон байна.

    БНХАУ-ын газрын тос, байгалийн хийн томоохон олборлогч “PetroChina” тайлант хугацаанд 905.5 сая баррель газрын тос олборлосноо мэдээлжээ. Тус улсын Засгийн газар эрчим хүчний аюулгүй байдлын зорилтууддаа хүрэхийн тулд Төрийн өмчит газрын тосны томоохон компаниудаа олборлолтоо нэмэгдүүлэхэд ихээхэн хөрөнгө оруулалт хийхийг шаардаж байгаа аж.

    Газрын тосны үнэ өссөн нь нь эдгээр компаниудад хөрөнгө оруулалтаа нөхөхөд тусалж байна. Оны эхний хагаст брент төрлийн газрын тосны үнэ баррель нь дунджаар 83 гаруй ам.доллар байсан нь 2023 оны мөн үед 80 орчим ам.доллар байснаас өндөр дүн болоод байгаа юм.

    Cэтгэгдэл бичих