logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Ногоон хөгжил
    Нийтлэлийг хуваалцах
    Х.Солонго
    Лю Женмин: БНХАУ-ын тэргүүлэх байр суурийг бууруулах нь ногоон шилжилтэд сөрөг нөлөөтэй
    Нийтэлсэн огноо: 2024 оны 05 сарын 03 16:15
    205

    Зургийг: Sean Gallup/Getty Images

    БНХАУ-аас бусад улсад эрчим хүчний шилжилтийн зардал 20 хувиар өснө

    Ногоон технологийн үйлдвэрлэл дэх БНХАУ-ын тэргүүлэх байр суурийг АНУ болон Европ бууруулахыг эрмэлзэж буй нь дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцлийг удаашруулах эрсдэлтэй гэж БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпиний Уур амьсгалын тусгай элч Лю Женмин мэдэгдлээ. Өнгөрсөн нэгдүгээр сард тус албан тушаалд томилогдсон тэрбээр энэ сард АНУ-д анхны биечилсэн уулзалтаа хийх гэж байна. 

    Тэрбээр БНХАУ-аас бусад улсад ногоон технологийн үйлдвэрлэл дэлхийн эрчим хүчний шилжилтийн зардал 20 хувиар буюу зургаан их наяд ам.доллароор өснө гэсэн “Wood Mackenzie” компанийн судалгааг  онцолжээ.

    Түүнчлэн БНХАУ-ын компаниуд эрчим хүчний тоног төхөөрөмж, цэнэг хураагуур, цахилгаан автомашиныг их хэмжээгээр үйлдвэрлэснээр үнэ нь хямдарч байгаа тул бусад улсад ч ашигтай тусна гэдгийг Лю Женмин тодотгосон байна.

    Cэтгэгдэл бичих