logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Жигд бус өсөлт, авлига ба ядуурал: Монголд "дүн тавих" 5 чарт
    Нийтэлсэн огноо: 2024 оны 03 сарын 18 10:00
    431

    Зургийг: Taylor Weidman/Bloomberg

    Эрх баригч намын тасралтгүй засагласан найман жилийн хугацаанд Монгол Улсын эдийн засгийн голлох үзүүлэлтүүд хэрхэн өөрчлөгдөв?

    УИХ-ын найм дахь удаагийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан Парламентын отгон чуулган, мөн УИХ-ын 76 гишүүнтэй сүүлийн чуулган нээлтээ хийгээд байна. Сонгууль угтсан төсвийн тэлэлт инфляцыг дахин хөөргөдөх эрсдэл, олон улсын худалдаа, геополитикийн тодорхойгүй нөхцөл байдал зэрэг хүчин зүйлс нь шинэ Засгийн газар бүрэлдсэний дараах эдийн засгийн төлөвийг зураглахад хүндрэлтэй болгож буй юм.

    ДНБ-ий өсөлт жигд бус

    Цар тахлын 2020 онд 4.6 хувиар агшиж байсан эдийн засаг эрчимтэй сэргэж, өсөлт нь 2018 оноос хойших дээд түвшиндээ хүрэхэд уул уурхай, олборлолтын салбарын сайн үзүүлэлт голлон нөлөөлөв. Тодруулбал: 2023 оны долоон хувийн өсөлтийн 4.4 нэгж хувийг зөвхөн уул уурхай болон тээврийн салбарын өсөлт бүрдүүлсэн байна.

    Экспортын өсөлт, түүхий эдийн үнийг дагасан мөчлөгийн шинжтэй гэж болохоор энэ өсөлтийн нөгөө талд уул уурхайн бус салбарын идэвхжил сул, экспортын тав хүрэхгүй хувийг бүрдүүлсэн хэвээр байгаа юм. Түүнчлэн экспортын гол түнш, их удаашралд ороод буй БНХАУ-ын эдийн засгийн нөлөөлөл зөвхөн нэг салбарт дулдуйдсан Монгол Улсын эдийн засагт бүр үржигдэж ирэх эрсдэл байсаар байна.

    unnamed (1).jpg

    Иргэдийн бодит орлого

    Эдийн засгийн тоон өсөлт ийнхүү сайн үзүүлэлттэй байгаа ч өсөлтийг хүртээмжтэй, тогтвортой байлгах талд сорилтууд их байна. Өнгөрсөн оны эцсийн дүнгээр өрхийн сарын дундаж нийт орлого өмнөх оны мөн үеэс 23.8 хувиар нэмэгдэж, 2.3 сая төгрөг болсон ч инфляцын нөлөөллийг арилгасан бодит орлогыг тооцож үзвэл 1.3 сая төгрөг байгаа юм. Өөрөөр хэлбэл бараг 25 сарын турш 10 болон түүнээс дээш хувьд хадгалагдсан инфляцын нөлөөгөөр өрхийн нэрлэсэн болон бодит орлогын зөрүү 963 мянга хүрчээ.

    Тогтвортой хөгжлийн зорилтод нийцсэн төсвийн бодлого баримтлах, ажиллах хүч ихээр шингээдэг хувийн хэвшлийг тэлэх орон зайгаар хангах зэргээр эдийн засгийн өсөлтөөс иргэдэд наалдах хувийг нэмэгдүүлэх шийдлүүд бийг эдийн засагчид хэлдэг. “Эдийн засгийн өсөлтийг хэнд чиглүүлэх вэ, хэрхэн тогтвортой болгох вэ гэдэг нь өсөлт хэдэн хувьтай гарахаас илүү чухал асуудал болоод байна” хэмээн эдийн засагч Ж.Дэлгэрсайхан онцолж байлаа.

    unnamed (2).jpg

    Ядуурал

    Монгол Улсын ядуурлын шугамыг 2022 оноор шинэчлэн тогтоож, насанд хүрсэн нэг хүний сарын хэрэглээ нь 418,090 төгрөгөөс бага байвал ядууралд өртсөн гэж тооцохоор болсон. Ингэснээр нийт хүн амын 914.2 мянга нь ядуурлын шугамаас доогуур хэрэглээтэй буюу 2022 оны байдлаар Монгол Улсын ядуурлын түвшин 27.1 хувьтай гарч байна. Хоёр жил тутам гаргадаг энэ түвшин 2020 онд 27.8 хувь, 2018 онд 28.4 хувь байснаас харвал сүүлийн жилүүдэд нэг нэгж хувьд ч хүрэхгүй дүнгээр ялимгүй буурсаар иржээ.

    unnamed (3).jpg

    ГШХО

    Оюутолгойн нөлөөгөөр гадаадын шууд хөрөнгө оруулалт оргилдоо хүрч байсан 2011 оноос хойш дотоодын нийт бүтээгдэхүүнд харьцуулсан гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ дорвитой өсөөгүй хэвээр байсаар 2024 онтой золгов. Үндэсний Статистикийн хорооны мэдээлснээр 2022 онд гадаадын шууд хөрөнгө оруулалтын орох урсгал 3.4 тэрбум ам.доллар байсан бол өнгөрсөн онд 3.08 тэрбум ам.доллар болж буурчээ.

    1990 оноос хойш Монгол Улсад 15 мянга гаруй гадаадын хөрөнгө оруулалттай компани, аж ахуйн нэгж бүртгүүлснээс өдгөө 5400 гаруй нь татан буугдсаныг маргаан дагуулсан Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр Эдийн засаг, хөгжлийн яам мэдээлж байв.

    unnamed (4).jpg

    Авлигын индекс

    “Transparency International”-ийн судалгаагаар Монгол Улс 2017 оноос хойш Авлигын төсөөллийн индексээр тасралтгүй муудаж байгаа 10 улсын нэг болоод байна. Мөн авлигын гэмт хэргийн улмаас учирсан хохирол 2021 онд нэг их наяд төгрөг байсан бол 2022 онд таван их наяд төгрөг болсныг Авлигатай тэмцэх газар мэдээлж байв.

    2023 онд л гэхэд Монгол Улс дээрх индексэд өмнөх оноосоо таван байр ухарч, 121 дүгээрт бичигдээд буй. Оноог хойш татсан гол хүчин зүйл нь авлигын эх үүсвэр болсон Төрийн алба болон Төрийн өмчит компаниудын шударга бус томилгоо байсан байна.

    unnamed (5).jpg

     

     

    Редактор: ankhbayar.e@bloombergtvmongolia.com

    Cэтгэгдэл бичих