logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    О.Нарантуяа
    “CU”-ийн олон улс дахь салбар дэлгүүрийн тоо 500 давснаас 370 нь Монголд байна
    Нийтэлсэн огноо: 2023 оны 11 сарын 23 15:10
    9313

    Зургийг: kedglobal.com

    “CU” брэндийн Монгол Улсад төлөөлөх албан ёсны мастер франчайз эрхийг “Сэнтрал Экспресс Си Ви Эс” ХК эзэмшдэг

    БНСУ-ын сүлжээ дэлгүүр “CU”-ийн олон улс дахь салбар дэлгүүрүүдийн тоо 500 давсныг “KED Global” мэдээллээ. Энэхүү сүлжээ дэлгүүр нь 100 сая гаруй гадаад хэрэглэгчдэд хүрч үйлчилж байгаа бол ирэх онд 150 саяд хүрнэ гэж тооцоолж байна.

    “CU” нь анх 2018 онд Монголын зах зээлд нэвтэрсэн бол 2021 онд Малайзад нээгджээ. Анх Малайз улсад нэвтрэхдээ 41 салбартай байсан бол өнөөдрийн байдлаар 140 салбар дэлгүүртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Харин 2024 оны эхний хагас жилд Казахстанд анхны салбар дэлгүүрээ нээхээр төлөвлөж байгаа аж.

    Нийт олон улс дахь салбар дэлгүүрийнх нь 72.5 хувь нь Монголд байгаа нь анхаарал татаж байна. Тодруулбал: Монгол Улс дахь “CU”-ийн салбар дэлгүүрийн тоо 2018 онд 21 байсан бол энэ оны 11 дүгээр сарын байдлаар нийт 370 болж, эрс нэмэгджээ. "CU”-ийн салбар дэлгүүрүүд Дархан-Уул, Орхон, Эрдэнэт, Сэлэнгэ болон Төв аймагт нээгдээд байгаа юм. 

    Түүнчлэн Монгол болон Малайзын “CU” сүлжээ дэлгүүрүүдийн жилийн дундаж борлуулалт мэдэгдэхүйц өссөн байна. Тухайлбал: Монголд 12 хувь, Малайзад 10.5 хувиар өсөөд байгаа аж.

    Монгол болон Малайз улсын хувьд “CU”-ийн сүлжээ дэлгүүрүүдээр өдөрт 750 орчим хүн, сард 10 сая үйлчлүүлдэг байна. Харин жилд үйлчлүүлдэг хүний тоо 100 сая давсан тооцоолол байгаа аж. 

    Cэтгэгдэл бичих