
Зургийг: Samuel Corum/Bloomberg
Олон Улсын Валютын Сан олон жилийн турш томоохон зээлдэгчдэд ногдуулдаг шимтгэлээр дамжуулан олон тэрбум ам.доллар төвлөрүүлсээр ирсэн бөгөөд үүнийг санхүүжилтийн хэрэгцээ хамгийн өндөртэй улсуудад хохиролтой тусдаг практик гэж үздэг.
Тогтоосон хувиасаа илүү хэмжээний зээл авсан, эсвэл эргэн төлөхөд илүү их хугацаа шаардахаар байгаа улсуудаас нэмэлт төлбөр авах бодлогыг эргэн харахад бэлэн байгааг мэдээлсэн байна. ОУВС-ийн ТУЗ-ийн хэд хэдэн гишүүн ижил байр суурьтай байгааг тус сангаас өнгөрсөн долоо хоногт гаргасан мэдэгдэлд тусгажээ.
ОУВС-ийн зарим зээлийн хүү найман хувь даваад байгаа аж. Мөн Аргентин, Египет, Украин зэрэг улсын зээлийн хэмжээ зургаан тэрбум ам.доллар давсан байна.
Бразил улсын Ерөнхийлөгч Луис Инасио Лула да Силва энэ оны “Их 20”-ийн бүлгийн уулзалтыг зохион байгуулагчийн хувьд энэ асуудлыг чухалчлан авч үзэхээ илэрхийлжээ.