
Зургийг: Vittorio Zunino Celotto/Getty Images
“Walt Disney” компанийн “Disney+”, “ESPN+” болон “Hulu” зэрэг стриминг үйлчилгээний бизнес энэ санхүүгийн жилийн IV улиралд ашигтай ажиллаж эхэлнэ гэдэгтээ туйлын итгэлтэй байна гэж тус компанийн Гүйцэтгэх захирал Боб Айгер мэдэгдлээ.
Тэрбээр "Сүүлийн хоёр улирлын санхүүгийн үзүүлэлтүүдээс харахад бид ашигтай ажиллаж эхлэхэд ойрхон байна" гэж мягмар гарагт болсон “Morgan Stanley”-ийн технологи, хэвлэл мэдээлэл, харилцаа холбооны бага хурлын үеэр мэдэгдсэн байна.
12 дугаар сараар дуусгавар болсон улирлын байдлаар “Walt Disney” компанийн стриминг бизнесийнх нь нийт алдагдал 216 сая ам.доллар хүрчээ. Энэ нь өмнөх оны мөн үед 1.05 тэрбум ам.долларын алдагдал хүлээсэнтэй харьцуулахад сайжирсан үзүүлэлт юм.