logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Ж.Зоригт
    Mongolia Growth Group: Эдийн засаг сэргэлгүй хэт удсан тул Монгол дахь бизнесээ зогсоож байна
    Нийтэлсэн огноо: 2023 оны 11 сарын 23 09:40
    708

    Зургийг: mggproperties.com

    “Mongolia Growth Group” Монголд байршилтай үл хөдлөх хөрөнгүүдээ зарснаа мэдэгдлээ

    2023 оны III улиралд “Mongolian Growth Group” компани Монголд байршилтай үл хөдлөх хөрөнгүүдээ зарж дуусгаснаа мэдэгдлээ. Эдийн засаг сэргэлгүй хэт удсанаар өнгөрсөн жилүүдэд алдагдалтай ажилласан нь Монгол Улс дахь бизнесээ зогсооход нөлөөлсөн байна.

    III улирлын тайланд дурдсанаар тус компани Монгол дахь сүүлийн таван үл хөдлөх хөрөнгөө 10.7 сая орчим ам.доллароор худалдсан бөгөөд 10.3 сая орчмыг Канад улс руу шилжүүлжээ. Оны дуусахаас өмнө Монгол дахь үйл ажиллагаагаа бүрэн эцэслэж гарахаар байгаа аж.

    Монгол дахь хөрөнгөө зарснаар бизнесийн бүтээгдэхүүн, Пуэрто Рико дахь оффис, бэлэн мөнгө болон үнэт цаас, Монгол дахь хөрөнгөө зарсантай холбоотойгоор Канад дахь хөрөнгө гэсэн дөрвөн үндсэн хөрөнгөтэй үлдэж байгаагаа онцолсон байна.

    “Mongolian Growth Group” 2023 оны есдүгээр сард эцэслэсэн улиралд 7.9 сая орчим ам.долларын цэвэр ашигтай ажиллажээ. Харин өнгөрсөн оны мөн үед 344 мянган ам.долларын алдагдалтай ажиллаж байсан аж.

    Cэтгэгдэл бичих