logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Тансаг зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Ромын Пап зөвхөн өөрт нь зориулан тусгайлан бүтээсэн “G-Class” хөлөглөнө
    Нийтэлсэн огноо: 2024 оны 12 сарын 09 09:20
    99

    Зургийг: Bloomberg

    “Mercedes-Benz” бараг нэг зууны турш Ромын Папын тусгай унааг нийлүүлсээр иржээ

    “Mercedes-Benz” компани хэдийгээр цахилгаан автомашинаа сайн борлуулж чадахгүй байгаа ч тэнгэрлэг эрхмийн ивээлийг хүртэж чаджээ. Ромын Католик шашны тэргүүн Пап Францис цахилгаан хөдөлгүүртэй “G-Class” хөлөглөхөөр болсон байна.

    Тус компанийн удирдлагууд, инженерүүд лхагва гарагт Ватиканд зочилж, Пап Францисын хэрэгцээнд тусгайлан зориулж гараар бүтээсэн автомашиныг хүргэж өгчээ. Пап Францис ирэх онд Есүс Христийн мэндэлсний 2025 жилийн ойг тохиолдуулан Ром хотод мөргөлчидтэй уулзахдаа шинэ унаагаа анхлан хэрэглэхээр төлөвлөж байгаа аж. Шинэ автомашины суудлыг нь өндөрсгөж өгснөөр цугларсан олон нийт түүнийг илүү сайн харах боломжтой болжээ. Мөн суудал нь халдаг бөгөөд босож зогсоод явахад тэнцвэртэй байлгах үүднээс тусгай бариул хийж өгсөн байна.

    “Mercedes-Benz” бараг нэг зууны турш Ромын Папын тусгай унааг нийлүүлсээр ирсэн юм. Тухайлбал: Пап Иохан Паул II-ын амь насанд халдах оролдлого гарсны дараа 1981 онд тус компани анх удаа сум нэвтэрдэггүй автомашин бүтээж өгч байлаа.

    "Энэ бол манай компанийн хувьд онцгой нэр төрийн хэрэг юм. Бидэнд итгэсэн Эрхэм дээдэст талархал илэрхийлмээр байна" хэмээн “Mercedes-Benz” компанийн Гүйцэтгэх захирал Ола Кэллениус онцолжээ.

    Cэтгэгдэл бичих