logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Х.Солонго
    Европт эдийн засгийн тааруу өсөлт санхүүгийн тогтвортой байдалд эрсдэл учруулахаар байна
    Нийтэлсэн огноо: 2023 оны 11 сарын 23 11:30
    198

    Зургийг: Nathan Laine/Bloomberg

    Европын Төв банк: Ирэх онд Евро бүсийн эдийн засгийн өсөлт бага байх төлөвтэй

    Евро бүсийн эдийн засгийн өсөлт удаашралтай байгаа нь мөнгөний хатуу бодлогоос үүдэлтэй ба санхүүгийн тогтвортой байдалд учирч болох эрсдэлийг нэмэгдүүлэх аюултай гэж Европын Төв банк анхаарууллаа.

    Тус банк бодлогын хүүгээ 2022 оноос хойш 10 удаа өсгөөд байгаа юм. Харин эдийн засгийн үзүүлэлт энэ чигээрээ тааруу байвал өрх болон компаниудын орлого, олон нийтийн санхүүд нэмж дарамт болохоор байгааг хоёр жил тутам гардаг санхүүгийн тогтвортой байдлын тайландаа дурдсан байна.

    404595661.png

    Үүнд Евро бүсийн 20 улсад тааруу төлөв ажиглагдсан байна. Мөн энэ оны III улиралд үйлдвэрлэлийн гарц 0.1 хувиар буурсан тул эдийн засгийн өсөлт саарах магадлалтай байгаа юм.

    Түүнчлэн ирэх онд өсөлт бага байх тооцоололтой байна. Харин бодлогын хүүг өсгөснөөс гарах үр дагавар, геополитикийн асуудал зэрэг нь эрсдэлийн гол хүчин зүйлс болохоор байгаа аж.

    Cэтгэгдэл бичих