
Зургийг: Cristobal Olivares/Bloomberg
Дэлхий даяар цэнэг хураагуурын нийлүүлэлтийн сүлжээнд ч литийн зах зээлд ч нийлүүлэлтийн илүүдэл үүсээд байна.
Урт хугацаандаа литийн зах зээлд олборлолт хэтрэхээс илүүтэй олборлолт багасах нь том эрсдэл болно гэж дэлхийн литийн үйлдвэрлэлээрээ хоёрт ордог Чили улс үзэж байна.
Өөрөөр хэлбэл ирэх жилүүдэд нийлүүлэлтийн илүүдэл бус хомсдол дахин үүсэх нь илүү эрсдэлтэй. Ингэснээр литийн үнэ огцом өсөж, улмаар цэнэг хураагуур үйлдвэрлэлийн бусад технологийг илүүд үзэхэд хүргэнэ гэж Чилийн Сангийн сайд Марио Марсел онцоллоо. Тиймээс цахилгаан автомашины цэнэг хураагуур үйлдвэрлэлд лити гол түүхий эд хэвээр үлдэж, ашигт ажиллагааг хадгалахын тулд литийн олборлолт өсөх шаардлагатай байгааг тэрбээр тодотгож байна.