logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Ногоон хөгжил
    Нийтлэлийг хуваалцах
    С.Жаргалмаа
    S&P Global: Эрчим хүчний шилжилтийн чиглэлд хийж буй ажлууд эрчимжих ч сорилтууд байна
    Нийтэлсэн огноо: 2023 оны 11 сарын 23 09:20
    180

    Зургийг: Krisztian Bocsi/Bloomberg

    Сэргээгдэх эрчим хүчний дэд бүтэц, холбогдох металлын эрэлт өсөж байгааг “S&P Global” мэдээллээ

    Дэлхийн эрчим хүчний шилжилтийн чиглэлд хийж буй ажлууд ирэх онд ахих төлөвтэй байгаа ч шатах түлшний хэрэглээг бууруулахад хэд хэдэн сорилттой тулгарахаар байна гэж “S&P Global”-ийн тайланд онцолжээ. Олон улс орны хувьд макро эдийн засгийн байдал тодорхойгүй хэвээр байгаа аж. Мөн инфляцын түвшин өндөр, бодлогын хүү үргэлжлэн өсөж, эдийн засгийн идэвхжил саарах төлөвтэй байгааг тодотгосон байна.

    Үүний зэрэгцээ Засгийн газруудын бодлого, зохицуулалтын нарийн төвөгтэй тогтолцоог өөрчлөх нь уул уурхай,  эрчим хүчний компаниудын бизнесийн стратегид өөрчлөлт оруулна гэж үзэж байна.

    Түүнчлэн “Аж ахуйн нэгжүүд шинэ болон өмнө нь байсан геополитикийн сорилтуудын улмаас түүхий эдийн салбарт үүсэж буй боломжийг тодорхойлохын тулд 2024 он гэлтгүй түүнээс хойших салбарын хэтийн төлөвт анхаарлаа төвлөрүүлэх шаардлагатай болно. Хэдий тий боловч сэргээгдэх эрчим хүчний дэд бүтэц болон холбогдох металлын эрэлт илүү хурдацтай нэмэгдэж байгаа тул дунд хугацааны хүчин чармайлт үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байх хэрэгтэй”-г тайланд онцолжээ.

    Cэтгэгдэл бичих