
Зургийг: Martin Bernetti/AFP/Getty Images
“BHP Group” Чилийн “Escondida” уурхайд хоёр дахь өдрөө үргэлжилж буй ажил хаялтыг зогсоохын тулд тус уурхайн Үйлдвэрчний эвлэлтэй хийж буй яриа хэлэлцээ дахин амжилтгүй болсныг мэдээллээ.
Тус компани хэлэлцээг үргэлжлүүлэхийн тулд уурхайн 2400 орчим ажилтны ажил хаялтыг түр зогсоох нөхцөл тавьжээ. Энэхүү нөхцөлд хариу өгөхийн тулд Үйлдвэрчний эвлэл гишүүдтэйгээ хэлэлцэх шаардлагатай байсан тул “BHP Group”-ийн шаардсан цагаас өмнө шийдвэр гаргаж чадаагүй гэж Үйлдвэрчний эвлэлээс мэдээлсэн байна.
“Escondida” уурхайн Үйлдвэрчний эвлэл “BHP Group” ямар ч нөхцөл тавихгүйгээр хэлэлцээнд оролцохгүй гэж мэдэгдсэнд бид харамсаж байна гэж мэдэгджээ.
Харин тус компанийн зүгээс хэлэлцээг үргэлжлүүлж, үйл явцыг хоёр талд ашигтай байдлаар дуусгах хүсэлтэй байгаагаа илэрхийлээд байгаа юм.