logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    “Kincora Copper”-ийн цэвэр алдагдал 2023 онд 1.4 сая канад доллар болж, 25 хувиар буурчээ
    Нийтэлсэн огноо: 2024 оны 03 сарын 29 15:45
    327

    Зургийг: kincoracopper.com

    2023 онд “Kincora Copper”-ийн хөрөнгийн хэмжээ 17.7 сая канад доллар хүрч, өмнөх оныхоос 10 хувиар өссөн байна

    Монголд зэс, алтны хайгуулын төсөл хэрэгжүүлдэг “Kincora Copper” компани өнгөрсөн онд 1.4 сая канад долларын цэвэр алдагдалтай ажилласнаа 2023 оны санхүүгийн аудитлагдсан тайландаа мэдээлсэн байна. 2022 онд тус компани бараг хоёр сая канад долларын алдагдал хүлээж байсантай харьцуулахад алдагдлын хэмжээ нь 25 орчим хувиар буурсан үзүүлэлт боллоо.

    Өнгөрсөн онд “Kincora Copper”-ийн нийт хөрөнгийн хэмжээ 17.7 сая канад доллар хүрч, өмнөх оноосоо 10 хувиар өссөн байна.

    Тайланд аудитын гол анхаарсан асуудлуудын нэг нь Монгол Улс дахь болзошгүй өр төлбөр, татварын үнэлгээ байсныг онцолжээ.

    2016 онд хийгдсэн нэгдэн нийлэх хэлцэлтэй холбоотойгоор Монголын Татварын ерөнхий газар 2021 онд тус компанид  нэг сая канад долларын татвар ногдуулж байв.

    “Kincora Copper”-ийн зүгээс тэрхүү татварыг үндэслэлгүй гэж үзэн, өнгөрсөн онд Монгол Улсын Дээд шүүхэд хандсан юм. Дээд шүүхээс тус хэргийг Захиргааны хэргийн анхан шатны шүүх рүү буцаасан ба шүүх хурлын тов одоогоор тодорхойгүй байгааг тайланд дурдсан байна.

    Үүнээс гадна “Kincora Copper” компани Монгол дахь хөрөнгүүдээ худалдахаар төлөвлөснөө өнгөрсөн оны дундуур мэдээлж байлаа. Тодруулбал: “Kincora Copper”-ийн Монгол дахь 100 хувь эзэмшдэг хөрөнгө, хайгуулын лицензийн багцад хөндлөнгийн стратегийн үнэлгээг эхлүүлэхээр тус  компанийн ТУЗ шийдвэрлэснийг албан ёсны мэдэгдэлдээ дурдаж байсан юм.

    Cэтгэгдэл бичих