logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    2024 онд Азид хамгийн өндөр хүлээлттэй байгаа IPO-нууд
    Нийтэлсэн огноо: 2024 оны 01 сарын 08 14:30
    344

    Зургийг: Qilai Shen/Bloomberg

    Ази дахь үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаа 2023 онд төдийлөн сайнгүй байсан бол энэ онд БНХАУ-ын томоохон компаниуд Хонгконгийн биржид гарах нь эргэн идэвхэжсэнээр арилжаа сэргэхэд түлхэц болж магадгүй байна. Үүний зэрэгцээ Энэтхэг, Япон, Индонез зэрэг улсын IPO зах зээлийн өсөлт үргэлжлэх төлөвтэй.

    "2024 онд бүс нутгийн зах зээлийн идэвхжил тэнцвэр сайтай байх ба голчлон БНЭУ-ын өсөлт, мөн БНСУ, Зүүн Өмнөд Азийн зах зээлийг чиглэсэн өндөр сонирхол үүнийг тодорхойлохоор байна" гэж “Goldman Sachs”-ийн Азийн хөрөнгийн зах зээл хариуцсан захирал Эдвард Бюн онцоллоо. 

    Энэ онд Азид хамгийн өндөр хүлээлттэй байгаа IPO-нууд

    Cainiao Smart Logistics Network

    “Alibaba” группийн логистикийн нэгж болох “Cainiao Smart Logistics Network”-ийн хувьцааны арилжаа энэ онд хөрөнгө оруулагчдын ажиглалтад буй хамгийн өндөр түвшний IPO болохоор байна. Тус компани өнгөрсөн оны аравдугаар сард БНХАУ-ын зохицуулагчдаас зөвшөөрлөө авсан бөгөөд Хонгконгийн Хөрөнгийн биржид нэг тэрбум гаруй ам.доллар босгох хүлээлттэй байгаа юм. Мөн “Cainiao Smart Logistics Network” нь технологийн аварга “Alibaba”-ийн охин компаниудаас анхлан нээлттэй болж буй гэдгээрээ онцлог.

    unnamed (5).jpg

    Ola Electric Mobility

    Цахилгаан скутер үйлдвэрлэлээр Энэтхэгт тэргүүлдэг “Ola” стартап 661 сая ам.доллар татан төвлөрүүлж, цахилгаан автомашины зах зээлд тэлэх төлөвлөгөөндөө зарцуулахаар зорьж буй тул IPO нь хөрөнгө оруулагчид тэдэнд хэр их итгэл хүлээлгэж байгааг харуулах юм. Үүсгэн байгуулагч нь болох Бхавиш Аггарвал улсынхаа өмнөд хэсэгт цахилгаан автомашины дэлхийн хамгийн том зангилаа төвийг байгуулах алсын хараа өвөртөлжээ.

    Waaree Energies

    Нарны хавтан үйлдвэрлэгч, Мумбайд төвтэй "Waaree Energies" компани өнгөрсөн оны 12 дугаар сард 30 тэрбум рупитэй тэнцэх дүн бүхий хувьцаагаа санал болгох зөвшөөрөл аваад байна. Мөн тус компанийн одоогийн хувьцаа эзэмшигчид тус IPO-оор 3.2 сая гаруй ширхэг хувьцаагаа зарах аж.

    Syngenta Group

    2023 онд дэлхийн хамгийн өндөр дүнтэй IPO-нуудын нэгийг хийх байсан ч хойшлуулаад буй хөдөө аж ахуйн технологийн “Syngenta Group” энэ оны эцсээр Шанхайн Хөрөнгийн биржид гарах дахин нэг оролдлого хийж магадгүй байна. Хэдий тийм боловч 9.1 тэрбум ам.доллароор хэмжигдэх IPO нь урагш ахихад шаардлагатай зөвшөөрлүүдийг авч чадах эсэх нь тодорхой бус байгаа юм.

    Tokyo Metro

    Хоёр жилийн өмнө Японы Тээврийн яамнаас зөвшөөрлөө авсан метроны оператор компанийн IPO удахгүй биеллээ олох төлөвтэй. Хэдий тийм боловч хуулийн дагуу Японы Засгийн газар 2028 оны гуравдугаар сараас өмнө тус компанид эзэмшдэг хувьцаануудаа зарах шаардлагатай аж.

    Cэтгэгдэл бичих